ХӨӨРХИЙДӨӨ

...Овоо гар шүү мэдээлэл сайтай. Янз бүрийн бүрийн юм уншиж явдаг. хэмээн бодож, үзэл бодол нийлдэг хуучны танилтайгаа саяхан таарав. Дэвэн дэлхийн юм хамж шимэн нэлээд хов ярилаа. Улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө санаа зовж явдаг залуучууд байна дуу нь холдоогүй байгаа ерөнхийлөгчийн сонгуулийн талаар буу халдаг юм байна. Танил маань Н.Энхбаярыг дэмжсэн аж. Харин би Ц.Элбэгдоржийг дэмжсэн байдаг. Түүний сонголтыг би яагаад гэж хэрэг дурласан чинь түүний бодолоор Элбэгээ их муу хүн ажээ. За тэр хувь хүний сонголт үзэл бодол нь яамай, хамгийн гол нь танил маань Энхбаярын 1,5 сая төгрөгийг өгнө гэсэнд нь итгэж сонголтоо хийсэн болж таардаг юм даа. Хөөрхий гэж... бидний бодолоор боловсролтой МУИС-ын мастер цолтой дажгүй мэдээлэлтэй, ганган аналитик толгойтой танил маань даанч үүн дээр хүүхдийн гэнэн зан гаргалаа даа. 

Бүгдээрээ жаахан тоо бодож үзье. Доорх зурагнуудыг www.caak.mn ээс авсан юм шүү. Гэхдээ долларын тухай юм. Харин монгол мөнгөөр өөрсдөө бодож үзээрэй таминь. 

   НЭГ ЗУУН ДОЛЛАР

ХАРИН ЭНЭ БОЛ 10 000 ДОЛЛАР                           

ЭНЭ БОЛ НЭГ САЯ ДОЛЛАР

ЗУУН САЯ ДОЛЛАР

НЭГ МИЛЛИАРД ДОЛЛАР

НЭГ ТРИЛЛИОН ДОЛЛАР

                                     

Манай улсын жилийн төсөв бараг 6-р зураг дээр байх шиг байна. Монгол улсын 2 сая 700 мянган иргэн бүрт 1,5 сая төгрөг өгнө гэсэн. бодож үзий. 405 000 000 000 юм байна хэд гэж хэлдэг юм бүү мэд. Мэддэг нь хэлээрэй өө, нээрээ бас миний тооны машин буруу бодсон байж болно шүү. 405 триллион төгрөг юм уу даа. Долларт шилжүүлбэл сүүлийн зурагний тал нь болно гэсэн үг. Хэдэн тонн цаас вэ та минь аан, хэдэн воган цаас вэ аан. Мөнгөөр нь бодоод хамгийн том дэвсгэрт болох хорин мянгатаар багцалъя. 202 500 боодол болох юм байна аа алдын байна дөө. Харин энэ нь 20 250 000 ширхэг 20 000-ын дэвсгэрт болно. Түүнийг нэг нэгээр нь уртааш нь өрвөл (нэг дэвсгэрт нь 15см урттай гэвэл), 303 750 000 см буюу 3 037 500 метр эсвэл 3037,5 км болох нээ ха ха ха. 3000 км гэдэг нь Дорнодоос Баян-Өлгий хүрээд цаашаа Касакстаны нутаг руу орно гэсэн үг. Хэрвээ зуун төгрөгөөр багцалбал хамгийн сүүлийн зурагийг 405-аар үржүүлнэ гэсэн үг. Энэ оны жилийн төсөвөөр бодож үзвэл манай улсын бараг 200 жилийн төсөв юм байнаа гэж. Ингээд цааш нь бодож чадахгүй юм байна. Миний толгой тооны машин хоёрын хэмжээ хүрэхгүй байна өө. Хүмүүсээ цааш нь бодож үзээрэй.

Өө нээрээ сонгуулийн янз бүрийн амлалтуудад ийм маягаар анализ хийж үзмээр юм байна. Сонин бас хууртахгүй, мөн сонирхолтой ажил байлаа.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Цасны чимээ | 2009-06-03 14:24:33
эээ нээрээ ӨӨЛХИЙДӨӨ ккк чи бол манийгаа мэдэхгүй байх тоондоо муу гэдэгийг... тэхдээ ингээд зурагыг нь харуулхийм бол ойлгох л юм байна...
би бол сонголт хийхдээ ...аль бага юм амалсанд нь саналаа өг учир нь тэр арай бага худалаа хэлж байгаа... гэсэн дан ганц хүчин зүйлийг хардаг болоод байгаа ш дээ амар байдын тоондоо муу хүнд
2. Бүсгүй | 2009-06-03 19:50:49
хэхэхэ, энэ чинь харин зугаатайн байна шд. Танай танил тийм юманд хууртагдаж байгаа нь харамсмаар, гэхдээ миний хамгийн их бухимддаг зүйл биднийгээ ингэж хуурч байгаа лидерүүд. Биднийг мал гэж бодоод байна шд. Уул нь зөв гольдрилоороо явбал, "төрийн зүгээс" бидэнд бодит үнэн мэдээлэл өгч, бид "төрдөө итгэх итгэлтэй" байх ёстой тийм үү? Гэтэл бид "төрдөө" аль эрт итгэхээ болиод, "төрдөө итгэсэн" нэгнээ тэнэг гэж бодохдоо тулсан байна шд. Өөр өнцгөөс харвал "сонгоод гаргасан лидерийнхээ" амлалтанд итгэж байгаа нэгнээ тэнэг гээд байгаа бид өөрсдөө тэнэг ч юм шиг хэхэ. Хаанаас нь эхэлж засмаар юм бүү мэд.
3. Бүсгүй | 2009-06-03 19:52:24
хэхэ, тэр хаалтанд хийчихсэнүүд нь бодит байдал дээр эсрэгээрээ байдаг юм шиг. тэгээд "хашчихсан" юм шүү
4. Itgej bolno (зочин) | 2009-06-07 18:39:49
Za tegeheer uyiin maani zaluus unshsan, sonsson duulsan zuilsee bas uursdiin setgegdliig ingej huwaaltsaj bgaa ni shaishaaltai sanagdlaa
Hun sudlal buyu niigem soyoliin antropologich gej biy daasan mergejil bdgiig MUIS-d 4 jil suraltsah hugatsaandaa medej awsan, mun uu?
Erduu 3 hurehgui say mongol undesten ene 1 say 500 myangan km hawtgai durwuljin nutag dewsger deer toologdoj bh zuur delhiin untsug bulan burt huh mongoliin negeehen heseg, Ezen Chingis haanii ur sad aj turun bgaag "Tarkhan suurisan Mongolchuud" barimtat kinonoos hedhen sariin umnuus bodit jisheegeer uzej bsnaa ene zuurt sanagalzaw
Tegeheer tuhai uyed manaihan nileed saishaaj bas bagagui shuumjleltei handaj bsan sanagdana tuhain kinog buteesen bagiihand Eswel tedniig sudlaach gej nerlej boloh esehiig hun sudlaliin talaar uchuuhen ch medleggui bi end helj medehgui ni
Sudlaach hunii huwid ta tiin tarhan suurishsan ahan duusee yu gej bodnom? setgegdlee huwaasltsana uu?
Tanai blogoor anh udaa zochilloo Yaruuhan zochilsonii huwiar ergen zaawal zochilj bichleguudiig chin ehnees ni duustal ni unshig bno
Erunhiilen harahad sonirholtoi zuils nileedgui bololtoi
Amjilt husey
5. ЗОРИГТ8 | 2009-06-08 18:49:12
тэнэг ч гэсэн ардчилагчаа...БИ
6. hunsudlaach | 2009-06-08 18:54:44
Итгэж болно хэмээсэн зочинд: таны саналыш ойлголоо тархан суусан монголчуудаа судлах талаар ажил хийж эхэлсэний нэг нь дээд монголд очин судалгаа хиймэр аядсан ажил минь байгаа. цаашаа мэдээжулам ихээр өрнөн дэлгэрэх болно оо.
7. hunsudlaach | 2009-06-08 19:13:38
zorigt_8-д мань хоёрын дэмжсэн хүн гарсан тэ.
8. ЗОРИГТ8 | 2009-06-08 19:19:53
Тийш дээ...

Мөнгө төгрөгөнд хууртдаг нь бидний эцэг эхчүүд, орон нутгийхан, тэгээд хатуу итгэл үнэмшилтэй ардчилсан социалистууд л бахй шив дээ
9. oldoshaksli | 2009-06-22 17:46:25
Toond bur arai denduu muu bolhoor bodoj chadaagui ee.
GEhdee Elbegeed demjsen shuu.
Ter huudsan deer bi uur HUNII ner olj haraagui.
10. feltnation (зочин) | 2009-08-05 13:58:43
Zuw l duu Mungu tugrug eldew boditoi bodigui amlaltand huurch sanal ugnu gej yu bhaw
Tehdee minii ajiglasnaar Elbegdorj guai erunhiilugch bson ni ug hun mundagtaa bish diilenh ni ene udaad arai uur huniig songood uzey, baidal yarj uurchlugduhiig harya gsn baidlaar handaj songoltoo hiisen yum shig sanagdsan
Hun am ihtei tom uls orond suutan turuh magadlal hun amiinhaa tootoi adil undur bdag gene lee
Tegwel manai bichken orond ard olnii oyun sanaag udirdaad ergelt hiichih hun barag turuhgui gsn ug yum bn l daa...HARAMSALTAI NI
11. bomberder | 2009-08-05 14:14:05
feltnation-tai sanal niilj bn. GORIDLOGYN (mungunii bish shuu) niigemd shine uur amisgal garah bolov uu gesen setgehui davamgailj l elbege garsan. tuunee sbish ternii PR ih muu bsan sh dee.
12. etvgen (зочин) | 2009-09-29 18:46:50
Saihan niitlel baina unheer taalagdalaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.