МЭСЭНЖЭРЭЭР МАРГАСАН ТАНИЛДАА ...

Дахиад л улс төрийн асуудал, өчүүхэн сэдэл их зүйлийг бодогдуулах юм. Манайханд ер нь ямар нийгэмд амьдарч байгаагаа ойлгодог хүн байна уу. Ардчилсан гэж хариулах гээд бэлдэж байна уу та. Тэгвэл нэг аятайхан, хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн нэг тодорхойлолтыг нь хэлчих дээ. Мэдэж байна уу, мэдэхгүй байна уу, эсвэл өөрийнхөө үгээр муйхарлах гэж байна уу, заавал мэдэж байх албатай эд биш л дээ. Гэхдээ та мэдэхгүй байгаа бол, эсвэл дутуу мэдэж байгаа бол жаахан харамсалтай л байна. Таны энэ байдал дээр чинь элдэв нам, улс төрчид тоглож, сонгуульд ялан, эрх мэдэлд хүрч юу дуртайгаа хийдгийг эрх биш та мэднэ биз дээ. Аль эсвэл бас л үгүй юу.

Таны мэдэх тэр УИХ чинь одоо юуны ч юм бэ дээ нэг цуглуулга болчоод байна. Уул тэнд элдэв янзын хүмүүс биш, элдэвтэй, сүхээтэй, алсын хараатай, дипломатууд суух ёстой байдаг юм. Түүнээс биш манайх шиг “сүнсний” доктор сумочин, ямар нь мэдэгдэхгүй боловсролтой гөлгөр бөх, ажилчдынхаа асуудлыг шийдэж чадаагүй байж, улсын асуудлыг шийдэх гэсэн мугуйд, захын босс, хууль засварлачихаад хүүхэд шиг тунидаг тэнэгүүд суудаггүй гэнэ лээ. Мөн хэт ухаатанууд ч тэнд хийх ажилгүй бүлгээ. Үнэн бол агуу Ньютон Английн парламентад 4 жил суухдаа ганцхан удаа дуугарсан нь “яасан бөгчим юм бэ, цонхоо онгойлгооч” байлаа. Учир нь тэнд түүнд хийх юм байхгүй, түүний оронд тэрээр шинжлэх ухаанаа бодож явсан нь дээр бас амар.

Дээрээс нь та тэнд суугаа хэдэн тэнэгээ яагаад өөрийнхөө болон миний бас бусад монголчуудын амьдралыг сайн мэднэ, бүр сайн удирдаж, улс орныг минь хөгжилд дагуулна гэж тийм их итгэлтэй байгаа юм бэ. Би гайхаж байна, би өөрийнхөө ч амьдралын зарим асуудалд сөхөрч унаад байхад, тэр хүмүүс чинь гэгээрсэн Будда аятай өөрийнхөө амьдралыг, бас дахин 2,7 сая Монголчуудын амьдралын асуудлыг яаж шийдэх юм болоо. Яг үнэндээ бол хүнд өөрийнх нь л асуудал чухал байдаг. Шуурганд амиа алдсан хэдэн арван хүний аминаас илүү надад бол хацар дээр минь гарсан батга асуудал үүсгэж байна. Эсвэл би муу хүн болоод тэр юм болов уу. Үгүй байх хүний мөн чанар ийм байх. Гэтэл та тэд нарт яагаад тэгж итгэнэ вэ. Би итгэхгүй байна, яагаад гэвэл тэд нар чинь миний нэрийг ч мэдэхгүй байж, яаж надад тусалж чадах юм, цаашлаад яаж миний амьдралыг сайхан болгож чадах юм. Тэдэнд итгэсэнээс харин өөртөө итгэж амьдралаа өөд нь татсан нь дээр байх аа.

Миний бодлоор тэд нар ч таньтай адилхан боддог. Өөрсдийгөө бусдаас лаг, би бүхнийг мэднэ, бүхнийг зохицуулж чадна гэдэгтээ дэндүү итгэлтэй байдаг. Энэ байдлаараа ч олон нийтэд хандаж байх нь элбэг харагддаг. Энэ байдлаа ч олон нийтэд хангалттай сурталдлаж, тархи угаалт хийдэг. Та тэр тархи угаалтанд л итгээд байна. Мэдээж хэн өөрийгөө бусдаас доор, муу, тэнэг гэж бодхов. Гэхдээ л хүн алддаг юм. Энгийн хүмүүсийн алдаа, өөрт нь л хохирол явчирна, харин тэд нарын алдаа улс оронд маань гай дагуулна.

Тэд нар энэ хэт өөртөө итгэлтэй байдлаараа асуудалд хандах гээд байдаг нь бараг жам болоод байна. Нэг үг сануулая “хэний ч саналыг сонсоогүй гаргасан шийдвэр эцсийн үнэн, төгс гарц байлаа ч шударга бус л байдаг”. Бусдын амьдралын асуудлыг шийдэх гэж байгаа бол тэр амьдралын эздээс нь асуух хэрэгтэй байдаг юм. Гэтэл тэд тэгэхгүй байгаа нь надад гайхалтай санагдаад байна. Мэдээж тэд биднийг хорлох гэж тийм шийдвэр гаргадаггүй байх. Сайхан амьдралтай болгоно, ингэвэл тэд нар сайхан амьдрана гэх мэтээр л бодож байгаа. Гэхдээ “мэдлэггүй халуун сэтгэл тэнэгээс нэг ах байдаг” юм даа. Тэд чинь ийм л хүмүүс шүү дээ. Тэд чинь энэ л сэтгэлгээгээрээ гэрлэлтийн 500 мянгыг өгч байгаа юм. Үр дүн нь юу билээ залуус бүргүүлээл, мөнгөө хуваагаал, салж байна ш дээ. Ингэж тэд нийгмийн хамгийн анхдагч нэгж, бидний сэтгэл зүрхний нандин холбоог “мэдлэггүй халуун сэтгэл”-ээрээ үгүй хийж байгаа юм. Хүүхдэд нь өгдөг мөнгө ээж аавыг нь ажил хайх хүсэлгүй болгож байгаа юм. Ирэх сонгуулиар тэд нар чинь бараг үнсэлцвэл мөнгө өгнө гэнэ дээ. Харж л байгаарай. Ийм марзан шийдвэрт нь та юундаа дурлаа вэ. УИХ-ын гишүүн болчоод үсээ өөрөөр самнаж, эхнэрээ сольж байгаа тэд нар чинь, улсын ерөнхий сайд болгоё гэвэл толгойгоо, эх орноо ч сольж чадна гэдэгт би бүрэн итгэж байна.

Хэн нэгэнд амьдрал хувь заяагаа даатган, сайхан амьдарсанаас, буруу ч гэсэн өөрийнхөө замаар бүдчин барин зүтгэж, хөлөө олсон нь надад дээр. Эртний Скандинавууд өөрсдийн бэлгэдэл болсон зээтүүн дээрээ “би зам хайж, зам байхгүй бол өөрөө бүтээнэ” гэсэн үгийг сийлдэг байсан аж. Ядахдаа хүмүүс ямар нийгэмд амьдарч байгаагаа ойлгоосой билээ. Энэ бидний амьдраад байгаа нийгэм чинь, хүн өөрөө өөрийгөө бий болгодог, тэжээдэг, тусгаар тогтнуулдаг болохоос хэн нэгэн эрхтэн дархтан бидэнд тэдгээрийг өгдөг нийгэм биш ээ. Та тэгж бодож байвал их андуурч байна. Үүнийг ойлгох нь уул нь идэж уух, өмсөж зүүхээс чинь илүү чухал юм шүү дээ.

Танилдаа болон ижил бодолтонгуудад дээрх үгсийг хэллээ. Хэрвээ та тэдний нэг бол яг одоо зогсоод, замаа өөрчил, биш бол улам хурдан алхал наад замаараа.           

 

Сэтгэгдэлүүд:

1. Цасны чимээ | 2009-09-02 09:06:38
аанхаан сайхан хэлжээ санал нэг байна...
2. iin | 2009-09-02 09:07:04
эхэндээ аягүй аятайхан явж байснаа сүүлдээ юу болчив,
3. Цасны чимээ | 2009-09-02 09:13:04
мань чамтай ёр нь мээсэнжирт маргахгүй ээ хэхэ
4. hunsudlaach | 2009-09-02 09:15:52
Цасны чимээ: yu bn aa ner chin goe bolson bn shuu
iin: margaanaasaa bolood ter dee
5. Geronimo | 2009-09-02 09:33:42
Сайхан бичжээ. Чаддаг хүнээр нь таарсан ажлыг нь хийлгэж байж л улс орон хөгжинө. Өнөөдөр ганчан Монгол орон хөгжөөд дэвшээд байгаа юм биш. Харин ч дэлхий нийт Монголоос илүү хурдан хөгжиж байна. Тэр өндөр хөгжилтэй орнуудыг гүйцэж очихгүй л юм бол бид мөнхөд тэдний түүхий эдийн бааз байсаар байх болно. Харин яж бид тэднийг гүйцэх билээ. Сайхан бие биенээ халамжлаад, орж ирсэн жаахан юмаа идэж уугаад хөгжих үү, эсвэл ирээдүйгээ бодоод бүсээ чангалаад, хөдөлмөрлөөд, хөрөнгө оруулалт хийж байж хөгжих үү.
Энэ талаар би өөрийнхөө блогт нэг юм бичсэн байгаа:
http://geronimo.blog.banjig.net/post.php?post_id=242616
6. FELTNATION (зочин) | 2009-09-03 04:10:15
Geronimo-toi sanal neg bna
7. hunsudlaach (зочин) | 2009-09-04 15:56:55
Geronimo; sanaag chin oilgoloo hu
FELTNATION; aanhan
8. hunsudlaach (зочин) | 2009-09-04 15:58:02
Geronimo; sanaag chin oilgoloo hu
FELTNATION; aanhan
9. ЗОРИГТ8 | 2009-09-06 15:32:04
Ардчилал бол увайгүй удирдагчаасаа цус гаргалгүйгээр салахыг хэлнэ...

Чөлөөт нийгмийн үр дүн бол хамгийн олон хүнд хамгийн их аз жаргалыг олгох явдал
10. leo | 2009-09-06 15:45:12
зоригт мөн яриваа хэ хэ

нийтлэл чинь их таалагдлаа
11. hunsudlaach (зочин) | 2009-09-06 16:15:48
zorigt_8: yg uuniig l humuus oilgoh heregtei ym shig ee. shine erunhiilugch dund surguuliin hicheeld ardchilaliin talaar hicheel oruul geluu yalaa zorigtoo
leo: bayrllaa naizaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.