НИЙГЭМ-СОЁЛЫН АНТРОПОЛОГИ - Шинэ бичлэгүүд http://hunsudlal.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Sun, 15 Nov 2009 16:46:57 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[УЛС ТӨРИЙН АНТРОПОЛОГИ]]> http://hunsudlal.blog.banjig.net/post.php?post_id=301975 Улс төрийн антропологи гэдэг нь нийгмийн бүтэцээр дамжуулан улс төрийн системыг сонирхон судлахыг хэлнэ. Энгийн үгээр бол нийгмийн улс төрийн харилцааны хамгийн бичил, хүний нүдэнд тэр бүр өртдөггүй харилцаа, бүтцийг судлах гэсэн санаа юм. Тэгвэл энэ хүний нүдэнд өртдөггүй харилцаа гэж юу вэ. Хүмүүсийн бодлоор улс төр гэдэг нь төр иргэний хоорондын харилцаа, захирах захирагдах байдлаас өгсүүлээд Оюу толгойн гэрээ, шинэ ерөнхий сайд, Барак Обама гэх мэт зүйлс байдаг. Улс төрийн шинжлэх ухаан ч энэ бүх томоохон харилцааг судалж дүн шинжилгээ хийж байдаг юм болов уу. Үнэхээр ч улс төр гэдэг нь хэн нэгэн, өөр хэн нэгэнтэй ямар нэгэн байдлаар захирах болон захирагдах харилцаанд орж байгааг хэлж байдаг. Тэгвэл хүмүүс зөвхөн улсынхаа ерөнхийлөгч, ерөнхий сайдад захирагдаад байдаг бус цаашлаад аав ээж, байгууллагын захирал, ахмад настан гээд алхам тутамдаа хэн нэгэн хүнийг өөрөөсөө дээгүүр тавьж хүндэлж “захирагдаж” байх хэрэг гардаг. Гэтэл дээр хэлсэн ерөнхийлөгч, ерөнхий сайд гэх мэт хүний нүдэнд ил томоохон асуудлын гадна талд жирийн цагдаа, “Өргөө” орчмоор гар дээрээс бараа зардаг хүн хоёрын хоорондох улс төрийн харилцаа, аль нэг албан байгууллагын цэвэрлэгч, түүний цэвэрлэсэн шалан дээгүүр алхагч хүн хоёрын хоорондох улс төрийн харилцаа орхигдоод байдаг нь нууц биш юм. Улс төрийн антропологи яг л ийм “орхигдсон, хүний нүдэнд ил бус” асуудлуудыг судлахыг зорьдог билээ.

 Улс төрийн антропологийн олонд танигдан хөгжиж болсон үе нь 1940-1950-аад он бөгөөд Радклифф-Брауны хувьсалын болон түүхчлэх онолын эсрэг хүчтэй дэлгэрүүлж байсан Английн функционалист сургуультай холбоотой. Арга зүйн хувьд нэлээд эмпирик баримт материал дээр суурьлаж байсан нь тэр үеийн Африк дэх Европчуудын колонийг судалж байснаас нь харагддаг. Энэ мэт сонирхолтой судалгаа, санааны дотор Э.Причард, М.Фортес нарын хамтран найруулсан Африкийн улс төрийн тогтолцоо (African Political System) бүтээл нэлээд сонирхол татахуйц байжээ. Тэд улс төрийн бүтэц болон түүний гадаад дотоод хүчин зүйлсээс болсон өөрчлөлт, зөрчил мөргөлдөөнийг голчлон сонирхож байсан бол Макс Глүкманы бий болгосон “Манчестерийн дэг сургууль” нь дээрхийн эсрэг нийгмийн үйл явц, систем дээр нь суурьласан бүтцийн задлан шинжилгээ буюу тэдний харьцангуй тогтвортой байдлыг судлахыг зорьж байлаа. Гэхдээ тэрээр зөрчил нь зайлшгүй байдаг, улмаар нийгмийн болон улс төрийн дэг журмыг бий болгодог гэж үзэж байсан болно.

1960-аад оноос улс төрийн антропологийн судалгаанд “үйл явцын хандлага” гэсэн чиг хүчтэй болж төлөөлөгчийн үүргийг чухалчлах болов. Энэ үед дэлхий дахинд колонийн систем задарч байсан тул антропологичид тэр нөхцөл байдалд ажиллах шаардлага гарч ирсэн байна. Магадгүй энэ үеийн Францын онолын сургуулийн нөлөөгөөр судлаачид Марксист хандлага, арга зүйд автаж аливаа үзэгдэлийг түүхчлэх, үйл явцыг чухалчлах хандлагтай болсон байна.

ТӨРГҮЙ АНТРОПОЛОГИОС ТӨРТЭЙ АНТРОПОЛОГИ

Ерөнхийдөө 1860-1960-аад оныг хүртлэх зуун жилд антропологичид эгэл нийгмүүдийг судлан улс төргүй, улмаар төр байхгүй нийгмүүд гэж тодорхойлж байсан байдаг. Энэ нь нэг талаар судлаачид Европын юм уу эсвэл өөрсдийн ойлгодог төрийн хэмжүүрээр тэдгээр нийгмүүдийг хэмжиж байсантай нэлээд холбогддог. Гэтэл 1960-аад оноос антропологичид илүү няхуур судалгаа хийх болж гэнэтийн гэмээр “нээлт” хийсэн нь төргүй гээд байгаа нийгмүүд чинь төртэй юм байна буюу тэд чинь бидний, барууныханы мэддэггүй өөрийн гэсэн зохион байгуулалт, өөр дэг журамтай улс төрийн тогтолцоотой юм байна гэсэн санаа байлаа. 1970-аад оноос антропологийн шинжилгээнд шинэ үе гарсан гэж болно. Энэ үеийн судлаачид зөвхөн Европын бус соёлуудыг судалж байсан уламжлалыг өөрчлөн, олон соёлуудыг харьцуулан судлах болсон аж. Тухайлбал Өмнөд Европын тосгод болон арлууд, өөр нийтлэгүүдийг судлан нэлээд нээлттэй шүүмжлэл өрнүүлэх болж улс төрийн болон нийгмийн шинжлэх ухаанаас өөрөөр эдийн засаг, улс төр төдийгүй нийгмийн бүтцийг дүрслэх болсон байна. Мэдээж энэ бүхний гол нуруу нь орон нутгийн үзэгдлийг нарийнвчлан тоочсон угсаатны зүй байсан билээ. Дээрх судалгаанууд нь ерөнхийдөө хоёр түвшинд хийгдэж байсан гэж болно. Нэгдүгээрт, антропологичид төрөөс зохицуулж байдаг хүрээний гадуурх улс төрийн бүтэц, улс төрийн үзэгдэлд анхаарч байв. Хоёрдугаарт, антропологичид улс төрийн байгууллагуудын албан болон албан бусын хоорондох харилцааг гол сурвалжаа болгож байсан юм. Үүний тодорхой бас алдартай жишээ бол К.Геерцийн Бали аралд хийсэн харьцуулсан судалгаа билээ.

1980-аад оноос улс төрийн антропологи угсаатны ухамсар, үндсэрхэг үзэлд хүчтэй анхаарах болсон. Өмнө нь анхааран судалж агсан ураг төрөл болон нийгмийн зохион байгуулалт дээрээ тулгуурлан “ижилсэл” болон “ижилсэлийн улс төрийг” сонирхон судлаж болсон нь энэ үеийн онцлог юм. Мөн төрөөс бий болгосон үндсэрхэг үзлийн хүрээ, соёлын ялгааны улс төрийн зохион байгуулалт дэх угсаатны ухамсар зэрэг нь нэлээд сонин сэдэв байжээ. Төр-үндэстэний хүрээнээс гадуур бий болдог соёл болон улс төрийн ижилсэл дээрхтэй мөн адил юм. Жишээ нь, олон улсын байгууллагуудын судалгаа болон хувцас, харилцааны дэг жаяг нь үүнд багтана. Нэлээд олон антропологичид аливаа нэг компанийн брюкрат бүтэц, бодлого боловсруулах үйл явцыг сонирхож байна. Хөгжлийн антропологичид сүүлийн арван жилд улс орон шиг улс төрийн тоглогчтой болсон засгийн газрын байгууллагууд, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага болон бизнес корпорацийг судлан анализ хийх болжээ. Тэд мөн орон нутгийн соёл болон хөгжлийн байгууллагуудын хоорондын харилцааг хүртэл судлан үзсэн байдаг аж.

Энэ мэтээс гадна өөр олон судалгааны чиг хандлага улс төрийн антрополит байна. Тухайлбал, пост-колонизм, пост-коммунизм, жендер, олон соёлын уулзвар, шилжих хөдөлгөөн даяарчлалын нөлөө гэх мэт. Мэдээж энэ бүхэнд улс төрийн өргөн хүрээ, тодорхой жишээ баримт багтаж байдаг нь ойлгомжтой.        

 

]]>
Sun, 15 Nov 2009 16:46:57 +0800 http://hunsudlal.blog.banjig.net/post.php?post_id=301975
<![CDATA[АУГАА ИХ КЛОД ЛЕВИ-СТРОСС]]> http://hunsudlal.blog.banjig.net/post.php?post_id=292448 Суут Клод Леви-Стросс нас барсан тухай эмгэнэлийн мэдээ Энэтхэгийн өдөр тутмын томоохон хэвлэл болох The Hindu сонины өнөөдрийн дугаарт хэвлэгджээ. Энэ хүн хэн байсан, юу хийж бүтээсэн гээд ерөнхий мэдээллийг нийгмийн ухааны салбарт ажиллаж, суралцаж байгаа бүхэн эрхбиш мэдэх болов уу. Илүү дэлгэрэнгүй зүйлийг http://en.wikipedia.org/wiki/Claude_L%C3%A9vi-Strauss эндээс харж болно. Тус сонины эмгэнэл “Тэр Өрнийн ертөнцийн эгэл нийгмүүдийг харах өнцгийг өөрчилсөн юм” хэмээсэн гарчигтайгаар “... орчин үеийн антропологийн эцэг, гоц ухаантан Клод Леви-Стросс 101 дэх төрсөн өдрөөсөө хэдхэн долоо хоногийн өмнө нас барлаа ...” хэмээн үргэлжилж, зурган дор нь гоц оюуны цамхаг гэсэн тайлбар бичсэн байна.

Тэрээр 1908 онд Белгийн нийслэл Брюсельд хотод төрж Францын нийслэл Парист өсчээ. Анхлан Парисийн Сорбонд хууль филосифи судалсан ч хуулиа бус философио сонирхох болжээ. 1935 оноос ахлах сургуульд багшилж байгаад Бразилд Францын соёлын төлөөлөгчийн газар ажиллан, 1935-1939 оны хооронд Бразилийн Мато Гроссо муж, Амазон мөрний дагуу анхныхаа угсаатны зүйн хээрийн шинжилгээний ажил хийсэн байна. Анхлан тэрээр Гуакури  (Guaycuru), Бороро (Bororo) индианчуудыг судалсан бол 1938 онд дахин Намбиквара (Nambikwara), Тури-Кавахим (Tupi-Kawahib) нарын нийгмийг судалсан байдаг. Энэ бүх амьдралын туршлага нь түүнийг антропологитой мэргэжилийн түвшинд салшгүй холбож өгсөн гэж болно.

Тэрээр 1939 онд Францад иргэн ирсэн ч дайн эхэлсэн байсанаар барахгүй Франц Германд 1940 онд бууж өгөв. Үүний улмаас тэрээр жүүдүүдийн эсрэг үзлийн шахалтанд орж байсан тул 1941 онд АНУ-аас орогнол олж Нью-Йоркт байх болов. Дараар нь хэд хэдэн удаа Өмнөд Америк тэр дундаа Паурто Рикогоор аялав. Тэр ондоо Ф.Боасын ажиллаж байсан Колумбын Их Сургуульд багшилсан бол 1946-1947 онд Францын элчин сайдын яаманд соёлын атташе хийсэн байдаг. 1948 онд Францад буцан ирж Сорбонд докторын зэрэг хамгаалав. Эргэн ирсэнийхээ дараа эрдмийн ажилд идэвхитэй шамдан, бүр 1959 онд Коллежи де Францын антропологийн салбарын эрхлэгч болсон аж. Мөн Структурал антропологи бүтээл нь хэвлэгдэн гарав. Энэ бүхнээрээ тэрээр структурализмийг бий болгон олонд түгээн дэлгэрүүлэх ажлыг хийсэн билээ.

Энэ хүн эгэл нийгмүүдийн (бидний бүдүүлэг гэдэг) улс төрийн харилцаа, ураг төрөл, шашин шүтлэг, домог, билэг зүй гээд үй олон хэсэг салааг судлан үнэн нүүр царайг нь дэлхий нийтэд таниулсан билээ. Түүний дэлхийн шинжлэх ухаанд оруулсан магадгүй хамгийн том хувь нэмэр бол структурализм хэмээх онол болов уу. Энэ онолоор бүхэл бүтэн үеүүд хүмүүжин өсч, бүтээл туурвилдаа чиг баримжаа болгон хэрэглэж буй билээ. Аливаа нийгэм соёл өөрийн гэсэн структур-бүтэцтэй байдаг, түүнийг нь судлах хэрэгтэй гэсэн энэ гайхалтай санаа өнөө ч антропологит хүчтэй, нөлөөтэй хэвээр байна.

 

]]>
Thu, 05 Nov 2009 20:51:59 +0800 http://hunsudlal.blog.banjig.net/post.php?post_id=292448
<![CDATA[НИЙГМИЙН АНТРОПОЛОГИ]]> http://hunsudlal.blog.banjig.net/post.php?post_id=285386 Энэхүү хэсгийг бичихдээ www.wikipedia.com, интернетийн эх сурвалжийг гол болгон түшиглэсэн билээ. Нийгмийн антропологи нь өргөн утгаараа аливаа ард түмний нийгэм соёлыг тэдний дунд урт хугацаагаар хамт амьдран судалж, тэр соёлоо тайлан тайлбарлаж байгаа гэж болно. Судалгааныхаа мэдээллийг оролцон ажиглах арга зүйг (participant observation) ашиглан, уг нийгмийнхээ зан заншил, эдийн засаг, улс төрийн байгууламж, хууль, хэрэглээ болон солилцооны хэлбэрүүд, ураг төрөл болон гэр бүлийн бүтэц, жендерийн харилцаа, хүүхдийн хүмүүжил нийгэмшил, шашин гэх мэт маш өргөн хүрээг хамарсан талбараас цогц, бүхэллэг (holistic) байдлаар цуглуулдаг байна. Өөрөөр хэлбэл хүний нийгэм гэдэг нэг нэгнээс нь салгаж болохгүй, нэг нэгэнтэйгээ наалдсан маш олон хэсгүүдтэй байдаг бөгөөд энэ бүх хэсэг, салааг нь сайтар судалж байж л тэр нийгмийг бүрэн таних боломжтой хэмээн үздэг гэсэн үг. Улмаар энэхүү цуглуулсан материал дээрээ үндэслэн уг нийгмийг цаашлаад хүний нийгмийн суурь үндсийг тайлбарлах гэсэн санааг мөн агуулж байдаг. 

Энэ ухаан Их Британид үүссэн цаг хугацаа нь XIX зууны дунд үе бөгөөд Э.Б.Тайлор, Ж.Фрейзер нарын бүтээлтэй холбоотой байдаг. Мөн хожмийн буюу Дэлхийн I дайны дараа үеийн Эдийн засаг болон Улс төрийн Шинжлэх ухааны Лондонгийн Сургуулийн (манайхан LSE гэдгээр нь сайн мэдэх) Б.Малиновский, А.Радклифф-Браун нарын бүтээлтэй маш их холбоотой. Энэ үеийн буюу эхэн үеийн антропологичид эль ухааныг илүү шинжлэх ухааны хэв загвартай болгох гэж оролдож тэмцэж байсан ч энэхүү хандлага 1970-аад оноос нэлээд өөр болж антропологи бол ямар нэгэн шинжлэх ухаан шиг хууль, дүрэм хайхаасаа илүү аливаа нийгэм соёлыг тайлан тайлбарладаг гэсэн хандлага нэлээд түлхүү болж иржээ. Мөн нийгмийн антропологийн хөгжилт ихээхэн хувь нэмэр оруулсан эрдэмтдийн тоонд Э.Лийч, Э.Причард нарыг оруулж болно. Тэдний судалгаа нь уг ухааны судлах зүйлийг нэлээд сайн тодорхойлж өгсөн төдийгүй цаашдын судлаачдын эх загвар болж байсан гэлтэй. Энэ үед антропологит структуралист-функционализм нэлээд ноёрхох хандлагатай байсан бол Дэлхийн II дайнаас хойш антропологит төдийгүй нийгмийн шинжлэх ухаанд Францын антропологич Клод Леви-Строссын структурализм маш их нөлөөтэй болсон гэж болно. Харин 1970-аад оноос антропологит тайлбарлахуйн болон бэлгэдэлийн онол, постмодернизм нэлээд дэлгэрч байна. Гэхдээ дээрх онолууд нь антропологит бие биенийгээ халж солин гарч ирж байгаа бус харин нэг нэгнээ нөхөн сайжруулах замаар гарч ирж байгааг ойлгох хэрэгтэй. Мөн антропологийн судлах сэдэв нь ч өргөсөн тэлж хотын, хуулийн, эмнэлэгийн, хөгжлийн гэх мэт олон салбар антропологи бий болж байна. Уламжлалт антропологийн судалгаа нь орчин үеийн нийгмээс илүү, уламжлалт нийгмүүдийг анхаардаг байсан бол энэ салбарууд нь антропологийг илүү хэрэглээний буюу бодлогийн судалгаатай болгож байгаа билээ. Тийм ч учраас барууны зарим оронд ч социологич, антропологич гэсэн хоёр нэрийг хамтад нь хэрэглэж явдаг судлаачид их болж байгаа төдийгүй социологи, антропологи хоёрын зарим судлах зүйлд давхцал их гарах болжээ.                    

Нийгмийн антропологи, түүний гол салбаруудын тухайх энгийн үгтэй, бодитой, удиртгал бичих хэрэгтэй байх гэж бодож явсанаа гүйцэлдүүлэх боломж бага саг бүрдсэнд баяртай байна. Өмнө би “Миний мэдэх нийгмийн антропологийн үүсэл хөгжил, судлах зүйл” гэсэн жижигхэн бичвэртээ тодорхойгүй орхисон болон дутуу тайлбарласан зүйлсээ энд гүйцээх зорилго тавьсан юм.

Антропологи улс орон бүрт харилцан адилгүй үүссэн байдаг гэж өмнөх бичлэгт хэлсэн. Энэхүү байдлаа дагаад ч судлах зүйл, нэр томъёо, хөгжил нь ялгаа заагтай байсан үе бий. Жишээлбэл: АНУ-д антрополги нь аль XIX зууны сүүл үеийн Ф.Боасын нөлөөгөөр археологи, биологийн антропологи, соёлын антропологи, хэлний антропологи гэж хялбарчлан нэрлэж болмоор дөрвөн дэг сургуульд ангилагдан маш өргөн хүрээний судалгаа шинжилгээ хийж байсан нь өнөө ч уламжлагдан ирсэн байна. Тийм ч учраас өнөөдөр АНУ-д антропологи гэж дан ганц нийгэм, соёлын антропологи юм уу эсвэл биологийн антропологийг ойлгодоггүй харин ч дээрх судалгаануудыг бүхэлд нь хамруулж ойлгодог байна.

Харин энэ ухааны үүсэл хөгжил Их Британид АНУ-аас нэлээд өөр байжээ. Англичууд нийгмийн антропологи гэсэн нэрийн дор ямар нэгэн нийгмийн бүтцийг судалж ирсэн байдаг төдийгүй үүнийгээ дотор нь улс төрийн, ураг төрлийн, эдийн засгийн, шашны антропологи хэмээн ерөнхийлөн хуваасан байдаг. Гэтэл Америкчууд соёлын антропологиороо аливаа ард түмний соёлыг судлах ёстой гэж тунхаглаж байсан нь Англичуудын аливаа ард түмний нийгмийг судлах ёстой гэсэн нийгмийн антропологийн санаатай өнгөц байдлаар зөрчил үүсгэн олон жилийн маргааны үндэс болсон байна. Соёлын эсрэг нийгэм хэмээсэн энэ маргаан 1970-аад оноос хойш энгийн үгээр бол соёл нийгэм гэдэг хоёр зүйл онцын ялгаагүй гэсэн төгсгөлд хүрсэн байгаа юм. Үнэхээр ч аливаа ард түмний соёл, нийгэм нь хоорондоо эвлэрэшгүй том илэрхий ялгаа байхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой байх. Гэхдээ өнөөг хүртэл энэ ухаан АНУ-д соёлын антропологи, Их Британид нийгмийн антропологи хэмээсэн нэртэй байгааг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та интернетээр social anthropology гэж бичээд хайлт хийвэл Английн дэг сургууль, cultural anthropology гэвэл Америкийн дэг сургуулийн тухайх мэдээлэл гарч ирнэ гэсэн үг.               

Гэтэл манай улсад бол антропологи гэдэг ухааныг ганцхан биологийн утгаар нь ойлгож байсан нь манай улсад биологийн антропологи нь нийгмийн антропологиосоо нэршилийн хувьд нэлээд өмнө хөл тавьсантай багагүй холбоотой юм. Мөн энэ хоёр салбар ухаан нь нэг нь нөгөөдөө агуулагддаг бус харин судлах зүйл хамрах хүрээ нь тус тусдаа байдаг салбар ухаанууд гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

Дараагийн удаад улс төрийн антропологийн талаар бэсрэг удиртгал бичих болно. Энэ салбар нь бас нэлээд сонирхолтой судалгаатай болно. Энэ талаар дэлгэрэнгүй зүйл мэдэхийг хүсвэл Д.Бум-Очир багшийн “Улс төрийн антропологийн онолын үүд” хэмээх бүтээлийг үзэж болно.  

 

]]>
Fri, 30 Oct 2009 14:21:26 +0800 http://hunsudlal.blog.banjig.net/post.php?post_id=285386
<![CDATA[ЭНЭТХЭГ УЛСАД ОДОГСДОД ЗӨВЛӨХҮЙ 2]]> http://hunsudlal.blog.banjig.net/post.php?post_id=271571 Өмнө бичсэн бичлэгээ үргэлжлүүлж байна. 

1.      Зорьсон газраа ирчихлээ. Орчиндоо дасан зохицоод амьдраад байж дээ. Долоо хоног бүрийн Монголчуудын цугларалтанд очоод архи дарс гээд байхгүй байвал зүгээр биз. Архи уухаараа л болохоо байдаг “Чингисийн үр садын” онигоо энүүгээр л дүүрэн байна. Хүний газар нэрээ гэгчээр Монголоо Энэтхэгчүүдэд зөвөөр танилцуулж учир зүйтэй явахгүй бол хэн нэгэнтэй нь маргах, эсвэл Монголоо муугаар таниулах тохиол гарч магадгүй. Энд ирээд Монголынхоо түүхийг мэдэж байгаа залуус мэр сэр байна. Тийм болохоор жаахан үүх түүхээ, өнөөгийн Монголын байдалын талаар бага сага мэдээлэлтэй болоод ирвэл хүний асуултанд нүүр улайхгүй байх шүү.

2.      За тэгээд дайралдсан Монгол бүртэй ижий ахай болоод бараг дэмий биз. Аятайхан зан ааштай нэгэнтэй танилцаж, найзалж нөхөрлөж болох байх. Энд удсан нэгэн нь хашин морь шиг “зан суугаад” шинээр ирж байгаа нутаг нэгтэнээ дээрэлхэх, хэдэн төгрөгийг нь салгах асуудал байх л юм. Ирээд удаагүй нэгнээ хар өглөөний 5-н цагт хөөж босгоод тамхинд гүйлгэдэг, зодож нүддэг гэх мэт марзан зантай нөхдүүд мэр сэр сонсогдож л байна. Хэн нэгэнд дээрэлхүүлж байсан “сэтгэлийн шархаа” энэ маягаар тайлж тайтгардаг юм болов уу даа. Сагс тоглож байсан дүү нараас маань “хөөе наад ус аваад ир” гэж том дуугаар усыг нь нэхсэн шог нэгэн дээрхийн энгийн жишээ юм болов уу.   

3.      Хол ойр ийшээ тийшээ явах хэрэг үүсвэл аль болох хямд зардалтай унаа сонгож байвал зүгээр. Жишээ нь: метро гэж их хямд унаа байна. Явах чиглэлээ хэлээд суувал амар л байдаг юм. Янз бүрийн такси энэ тэр хүнээс хэдэн төгрөг салгах дээрээ гаргуун сайн байдаг талтай. Энд 2 жил болчоод автобусанд сууж үзээгүй Монгол байж л байна. Эндэхийн оюутнууд нэг нэгэндээ автобусанд сууж үзсэнээ сонин болгож ярьдаг гэнэ. Намайг суудаг гэхээр гайхаж байгаа хүмүүс бас байна. Уул нь автобус нь аав ээжийн чинь хэдэн төгрөгийг хэмнэх юм даа. Монголчуудын л цамаан, хэнэггүй зан биз дээ.

4.      Ихэнх байр нь халуун ус байхгүй байдаг тул та хүйтэн усанд л орох хэрэг гарах байх. Мэдээж халаагч энэ тэр авч тавьж болно. 00 руугаа бараг л шанагаар усаа хутгаж хийх байх шүү. Тэгэхгүй байсан ч болно л доо. Байр хөлслөхдөө сайн муу олон талаас нь судалж үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол энд янз бүрийн асуудал үүсвэл хэндээ гэж хэлж шийдүүлэх билээ.

5.      Гэнэт баахан мөнгөтэй ирчээд чихэр жимс, зугаа цэнгэлд өгчихдөг хүмүүс байгааг үгүйсгэх аргагүй. Мөнгөнийхөө зарцуулалтанд өөрөө болон эцэг эхээрээ сайн хяналт тавиулж байх хэрэгтэй. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхэддээ хүссэнийх нь хэмжээгээр, хүний нутагт яваа гээл өгөөд байвал, мөнгө чинь хэрэггүй зарагдаж байгаа гэдэг нь ойлгомжтой. Тэр мөнгөөр энд юу ч хийж байгаа юм билээ. Ер нь манайхан “амьдрал үзээгүй” хүүхдүүдээ гадагшаа явуулах нь ихэссэн. Тэр нь тэндээ жинхэнэ “амьдрал үзэж” нэг хэсэгтээ шоктой байдаг нь нууц биш. Үүн дээр анхаарвал зүгээр биз. Мэдээж хэн л өөрийнхөө хүүхдийг муугаар бодох вэ. Гэхдээ нүднээс тань далд юу ч болж мэднэ. “Хувцас угаадаг газар байна уу, хамаг хувцас хир болчоод, өмсөх юм алга” гэж хэлэх, өөрсдөө хувцасаа угаагаад өмсчихдөггүй даварсан гэмээр юм уу эрхэлсэн гэмээр юм уу хоёр хөөрхөн хүү бол дээр хэлсэн санааны нэг жишээ юм даа.

6.      Энд ирж байгаа Монголчууд олон улсын карт аваад мөнгөө байршуулсан байх нь их. Уг картын бэлэн мөнгө авахад тооцогдох шимтгэл нь 0,3% гэх боловч Энэтхэгийн АТМ-үүд янз бүрээр бодож шимтгэл авах нь түгээмэл юм шиг ээ. Заримдаа бага заримдаа их бодсон байгаа нь илт мэдрэгддэг. Хэдэн төгрөгнийхөө ихэнхийг нь банкны шимтгэлд алдаад байвал юу нь сайхан байх вэ. Хамт амьдарч байгаа залуу маань гэхэд 300 орчим доллар “алдчаад” сууж л байна. Зарим Монголчууд энэ байдлаас нь болоод орж ирсэн мөнгөө бүгдийг нь нэг дор авчихдаг гэсэн. Яаж энэ асуудлыг шийдэх талаар хувьдаа би шийдэл олоогүй л байна. Үүнийг бодож үзээд нэг гарцтай болвол зүгээр байх.

7.      Энд худалдаа наймаа хийхдээ, наймаачны хэлсэн ханшинд нь итгэж болохгүй шүү. Таны санаанд оромгүй байдлаар бараа таваарын үнэ ханш буурна. Заримдаа ухаан алдмаар буух тохиолдол ч бий. Гэхдээ та өөрөө хамаагүй давраад хэт буулгах гээд үзчив ээ. Өөрийгөө ч өрөөлийг ч зовооно. Юм бүхнийг таарсан үнэнд нь авч болоод байдаг газар. Ерөнхийдөө л манайхаас хямд үнээр аливаа зүйлийг авч байвал болоо гэсэн үг. 

8.      Тамхи энд нэлээд үнэтэй байх нь харагддаг. Манайхан болсон хойно тамхин “угжтай” юм чинь энэ бас нэг асуудал байх аа. Ер нь бол нэг ширхэг тамхи Монгол мөнгөөр 150 болон түүнээс дээш үнэтэй байх болов уу. Хүн өдөрт хэдэн тамхи татах билээ. Нэлээд л мөнгөний тоо гарах байх. Гэтэл энд 2 ширхэг тамхиний үнээр хоол идэж болно шүү дээ.

За ингэсгээд энэ удаа дуусгая. Өөр асуумаар зүйл байвал асууна биз дээ. Энэтхэг хүмүүс найрсаг, нөхөрсөг байх нь их тул та энд амьдрахдаа нэг их асуудалгүй амьдраад байж болох байх аа. Мэдээж өөрөө асуудал үүсгээд байхгүй бол. За тэгээд амжилт хүсье.

 

]]>
Tue, 06 Oct 2009 17:03:13 +0800 http://hunsudlal.blog.banjig.net/post.php?post_id=271571
<![CDATA[ЭНЭТХЭГ УЛСАД ОДОГСДОД ЗӨВЛӨХҮЙ 1]]> http://hunsudlal.blog.banjig.net/post.php?post_id=268008 Хэний блог дээрээс билээ, Энэтхэг улсад зорчих хүмүүст өгөх зарим зөвлөгөө гэсэн зүйл уншиж байсанаа санаад түүнтэй төстэй бичвэр бичдэг юм билүү гэж бодлоо. Тэр бичлэг нэлээд албаны шинжтэй байсан бол харин минийх албан бус байх болов уу.

  1. Хамгийн түрүүнд та яагаад заавал Энэтхэг улсад сурах, зорчих, аялах гэж байгаагаа сайн бодох хэрэгтэй байх. Манайханд гадаад л гэхээр кинон дээр гардаг сайхан газар, сайн хүмүүс байдаг мэтээр төсөөлдөг хүмүүс мэр сэр байдаг нь нууц биш. Хэдийгээр Энэтхэг улс нь “хямд зардлаар гадаадад сурах” сайхан боломж мөн боловч энд сайн муу, сайхан муухай олон янзын амьдралын өнгө байдаг гэж хэлмээр байна. Их өндөр сэтгэгдэлтэй ирээд зарим зүйлээс нь болоод санаагаар унасан тухайгаа ярих Монголчууд байж л байна. Хүмүүсээс сайн асууж сурах хэрэгтэй болов уу.
  2. Ирэхээсээ өмнө эмнэлэгийн үзлэгт сайн орох хэрэгтэй байх. Халуун газар амьдарч чадахгүй зүрх судасны өвчтэй бол наашаа зүглээд дэмий биз, мөнгөө үрнэ. Ер нь биеэ сайн үзүүлж, сайн шинжилгээ хийлгэх нь зөв. Энд ирээд мэдэгдэхгүй байсан янз бүрийн өвчин нь сэдрээд сүйд болвол яана.
  3. За явах боллоо. Виз гэдэг зүйлээ авах хэрэгтэй болно. Энэ улсын виз үнэгүй, яршиг чирэгдэл багатай байдаг сайн талтай. Гэхдээ та залуухан, ганц бие бүсгүй бол виз мэдүүлэхдээ хэн нэгэн эрэгтэй эсвэл найз нөхдөө дагуулан Энэтхэгийн элчин дээр очихыг хичээгээрэй. Учир нь визтэй холбоотой ажилчид нь Монгол охидуудыг “орой кино үзэхээр урих” тохиолдол байдаг төдийгүй уг хүсэлтэнд нь өгсөн хариугаар визний хугацаа, өгөх хоног наашилж цаашлах магадлалтай. Энэ асуудал Монгол улсын ерөнхийлөгч Энэтхэг улсад айлчлан, Монгол оюутнуудтай уулзах үеэр хөндөгдөж байсан тул удахгүй гайгүй болж магадгүй. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ.
  4. Мэдээж мөнгө санхүү гэсэн том асуудалаа сайн төлөвлөх хэрэгтэй. Гэнэтийн асуудал гарч мэдэх тул яг тулсан мөнгөтэй бус нөөц мөнгөтэй явсан нь дээр байх. Бэлэн доллараа Энэтхэгийн онгоцны буудал дээр солиулах гэж яараад дэмий биз. Учир нь нэлээд өндөр татвар аваад байсан. Тэгээд олон хүний нүдэн дээр их мөнгө гаргаж ирэх байдал нь танд эрсдэл авчирах нь ойлгомжтой.
  5. Яаж явахаа өөрөө шийднэ биз дээ. Улаанбаатар Бээжин Дэли гээд нисэж болно. Улаанбаатар Бээжин хүртэл галт тэргээр, цаашаа онгоцоор бас болно. Арай хямд. Гэхдээ Бээжинд таньдаг хүнтэй байх хэрэгтэй. Их сайн таньдаг хүн бол онгоцны хямд билет бас олж өгч чадах байх. Тэгвэл хэдэн төгрөгт хэмнэлттэй л биз дээ. Бүр хямд явмаар байвал галт тэргээр Лхас ороод тэндээсээ автобусаар Балба улсад очоод, тэндээсээ Энэтхэг улсад ирж болно. Зардал нэлээд хямд гарах байх, гэхдээ “дөтлөх гэсэн биш дөрөв хоног” гэдэг болж магадгүй. Хугацаа их авна. 
  6. Хамгийн анх хэцүү санагдах зүйл бол цаг агаар байж магадгүй юм. Энэтхэг нь Өвөл (12 сараас 2 сарын дунд, градус нь 10-20), Хавар (2 сарын сүүлээс 3 сарын дунд, 20-25), Зун (4 сараас 6 сар, 25-40, түүнээс дээш), Борооны (7 сараас 9 сарын дунд, 30-35), Намар (9 сарны сүүлээс 11 сар, 20-30) гэсэн таван улиралтай тул аль үед нь ирж байгаасаа болж өмсөж зүүх идэж уухаа зохицуулна биз дээ. Гэхдээ яг улирал улиралдаа дээрх градусаар байхгүй нь ойлгомжтой. Одоо 9 сарын сүүл болж байхад Дэлид 36 градустай л байна. Сүүлийн жилүүдэд энд ган болоод бороо орох нь ховордсон гэж, нутгийн хүмүүс нь ярьж байсан.
  7. Ирсэнийхээ дараа Монголын Элчин Сайдын яам дээр очоод “энд хоёр хөлтэй, хохимой толгойтой” амьтан ирсэн шүү гээд мэдэгдчихвэл зүгээр байх. Хүний нутаг, гүний газар ямар нэг асуудал тохиолдвол элчин сайд л хэрэг болох болов уу даа. Ер нь хашир, хэнэгтэй байсан нь дээр.
  8. Энд хүн бүр Англи хэлээр дуржигнуулаад байхгүй ээ бас. Манай багшийн хэлсэнээр бол Энэтхэгийн нийт хүн амын 25 хувь нь Англи хэлээр чөлөөтэй ярьдаг гэсэн. Тэгэхээр та Англи хэлийг бас яг орчинд нь үзэж байгаа биш шүү. Гэхдээ Монголоос хэд дахин дээр байх нь ойлгомжтой.
  9. Бохир заваан байдал маш их тул хувийн болон өөр ариун цэврийг маш сайн сахихгүй бол өвчин авах магадлалтай. Баталгаагүй элдэв хүнс хоол энд тэндээс авч идэхгүй байвал зүгээр шүү. Сонин харагдсан бүхнийг соохолзоод идээд байвал наандаж гэдэс тань өвдөнө, цаанадаж ходоодны архаг хуучтай л болох байх. Ногоо цагаа хямд тул өөрсдөө хоолоо хийгээд идсэн нь сэтгэлд сэвгүй.
  10. Амьдарч байгаа нийгмийнхээ соёл, зан заншилийг хүндлэх хэрэгтэй. Хэдэн мянган жилийн түүхтэй соёл иргэншилийн юуг ч бид өөрчилж чадахгүй. Авах зүйлээ аваад, хаях зүйлээ гээгээд явсан нь дээр. Энгэр заам, гуя хасаа гаргасан хувцас эрэгтэй эмэгтэйгүй өмсөхгүй байвал сайн гээл олон зүйл дээр анхаараарай.
  11. Энэтхэг хүмүүс “халууны тэмээ” шиг алмай нь дэндсэн хүмүүс тул аль болох өөрийнхөө төлөө өөрөө гүйх хэрэгтэй. Би лав нэг удаагийн оролдлогоор асуудалаа шийдэж байсан удаа байхгүй л байна. Энэтхэгчүүд дандаа л дараа, маргааш гэж хэлэх нь түгээмэл байдаг. Тэр хэв маягт нь та орчихвол, хайран цагаа бас, уураа л барна шүү. Өөрөө сайн идэвхитэй гүйх хэрэгтэй.
  12. Энд ирсэн бол 14 хоногийн дотор гадаад иргэдийг бүртгэдэг албанд нь очиж бүртгүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хугацаа хэтэрсэн гээд Монгол мөнгөөр ойролцоогоор 40 000 гаруй төгрөгөөр торгодог юм. Өглөө эртхэн очиж дугаарлахгүй бол олон хүмүүс ирдэг тул дараа дахин ирэх хэрэг гарч мэдэх байх. Уг алба нь таныг бүртгэхдээ байр хөлсөлж байгаа гэрээ, хэдэн хувь цээж зураг, паспорт, визний хуулбар, сургуулийн тодорхойлолт зэрэг зүйлс шаарддаг. Тэр бүгдийг нь зөв зүйтэй бүрдүүлчихвэл болох байх.

За нэг ийм л байх шив дээ. Нэг их гэгээрсэн Бурхан аятай хүмүүст баахан зөвлөгөө өгчихлөө. Сайн муугийн аль нь болохыг мэдэхгүй л байна. Өөр асуумаар янз бүрийн зүйл гарвал асуугаарай хариулахыг хичээнэ. Ер нь манайхан энд тэнд явахдаа тухайн орныхоо талаар элдэв зөвлөгөө бичиж байвал зүгээр юм шиг ээ. Хойшид очих хүмүүст ч хэрэгтэй, бас мэдээллийн чанартай байх юм болов уу.

]]>
Tue, 29 Sep 2009 15:06:21 +0800 http://hunsudlal.blog.banjig.net/post.php?post_id=268008
<![CDATA[ЭНЭТХЭГ ШОК (үргэлжлэл)]]> http://hunsudlal.blog.banjig.net/post.php?post_id=260420

Анхны бичлэг дээр Энэтхэг улсын сайн сайхныг харахыг хичээвэл... гэсэн маягтай сэтгэгдэл байна аа. Үнэн л дээ энэ орон чинь дандаа муу муухайгаар дүүрэн биш л дээ, түүнээсээ илүү сайн сайхантай байх аа. Дэлхийн 5 дах том эдийн засаг хүссэн бүхнээ хийж чадах нь ойлгомжтой. Гэхдээ миний бичлэгийн гол санаа нь энэ орныг муулах бус, гадны хүнд анх төрөх шууд сэтгэгдэлийг ямар ч дүгнэлт шүүлтүүргүй дэлгэх гэсэн санаа болно. Хамт амьдарч байгаа болон өдий болтол уулзсан Монголчууд, анх ирээд ямар санагдаж байснаа шок хэмээн ийнхүү өгүүлж байсан учраас би ийм нэр сонгосон юм. Нэг залуу бүр “гадаад л гэхээр манайхан сайхан гэж боддог байх эндэхийг л хар даа ямар байна Монгол шиг сайхан газар алга” гэж байсан нь санаанд бууж байна. Энэ бүхнээр би өөрийгөө өмөөрөх гэсэнгүй, мөн Энэтхэгийг муулах гээгүйг маань ойлгоно биз. Миний бичсэн бүхэн энгийн л гадны хүний нүдээр тэднийг харсан хараа болохоос эцсийн үнэн биш шүү. Заримд нь сайхан санагддаг байж болно шүү дээ энэ орон. Хамгийн гол нь тэдний энэ амьдрал нь өөрсдөд нь ямар ч асуудал үүсгэдэггүй, харин ч тэд нар энэ амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэдэгт нь би итгэлтэй байна. Ямар ч л байсан залуус нь манайхан шиг яаж ийж байгаад гадагшаа гарчих юмсан гэсэн чин эрмэлзэл байхгүй, эх орондоо сайхан амьдрана, эх орноо хөгжүүлнэ гэж боддог нь надад таалагдсан. За одоо дэндүү нуршуу оршилыг хойш тавиад гол зүйлдээ анхаарал хандуулъя.     

Замыг хөдөлгөөний дүрэм энэ тэр гэдэг зүйл их маруухаан энд. Монголд цагдаа нарын дунд судалгаа хийж явахад замын цагдаа нар даргаасаа өдрийн 60 000 төгрөгний торгуулийн хуудас авч гараад өдөртөө дуусгах ёстой байдаг гэж ярьж байж билээ. Харин энд бол тэр их хуудсыг дуусгах байтугай сарын дотор байрны мөнгө хийнэ шүү. Торгох шалтаг мундахгүй их гарна энд. Дээрээс нь нэлээд машин нь тольгүй байх юм аа. Жолоочийнхоо талд эсвэл “даргын суудал”-ын толь байхгүй байна. Манайхан шиг толь хусдаг хүн энд байхгүй болтой, цаанаасаа л ийнхүү үйлдвэрлэгдэж гарч байх юм. Зарим нь толио хугалсан ч шинийг авч хийгээгүй явж байгаа харагдана. Машинууд нь галзуу хулгана гэсэн үг. Байнга цочтол сигнал дарна, хүмүүс нь түүнийгээ тоохчгүй юм. Нийтийн тээвэр нь чихэх гэж алж өгнө. Улаанбаатарт 5-н шард чихдэг бол юу ч биш, энд ёстой л нөгөө онигоон дээр гардаг шиг жирэмсэн болчих шахна. Манай автобус хаалгаа хаагаад хөдөлдөг бол энд бараг хаалганы хэрэг байхгүй. Нэгт, салхи орно. Хоёрт, хүмүүс нь хаалганаас нь дүүжлэгдэнэ гэсэн давуу талуудтай. Балба Энэтхэг хоёрын хооронд явдаг автобусанд бол хүн нь багтахгүй дээр нь гараад суудаг тухай итгэмжит хүний амнаас сонслоо. Харин метро гэж сайхан унаа байна аа. Хурдан хямд, сэрүүхэн амар зүгээр. Алан хядагч нар бөмбөг дэлбэлчих гээд айлгаад байдаг гэсэн. Тийм ч учраас метроны буудал нь харуул хамгаалалт үнэн чанга, буутай цэрэг цагдаа ихтэй. Хаа очиж тэд нар нь хүмүүстэй их аятайхан харьцах юм. Мөн манай микро шиг, хүн тэрэг байна. Ойрхон газар явна, тэр хавьдаа хаана ч хүрсэн 10 рупи. Түүнчлэн гурван дугуйтай такси байна, тоолууртай ер нь гайгүй үнэтэй. Гэхдээ жолооч нар нь биднийгээ шулах гэж зүйл бүрээр үзнэ. Мэдээж сэрүүхэн сайхан кондишинтэй машинан такси байна. Хол газар тусгай захиалгаар явдаг юм шиг байгаан. Нэг удаа онгоц буудал орж хүн гаргаж л өгч үзсэн түүгээр нь. Унааны хувьд нэг иймэрхүү байна.

Одоо цаг агаар сайхан болох тийшээ хандаж байна аа. Энд ирэх гэж байгаа хүмүүст зөвлөхөд 10 сараас 3 сар хүртэлт хугацаа их тохиромжтой юм шиг ээ. Энд хамгийн халуун үе нь 5,6,7,8 сар байдаг гэнэ. Манай багш одоо байнга л slowly, slowly winter come in, эсвэл weather change гээл байгаа. Өвөлдөө их жиндүү гэсэн яахын болоо гэж. Манайхан болсон хойно л Монгол муухай гадаад гоё гэж ярих дуртай улс. Тийм хүмүүс энд ирэх бол за ер нь гадагшаа явах гэж байгаа бол тэр улсаа маш сайн судалж байгаад ирэх хэрэгтэй юм шиг ээ. Хамт ирсэн охинд маань эндэхийн цаг агаар таарахгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орчих гээд хоёр хоноол Монгол руу буцсан. Замын зардал, хоол унаа гээл их л мөнгө үрж ирдэг, тэгтэл тэр улсаа сайн судлаагүйгээсээ болоод “шатаад” байх юм бол ямар хэрэг байна.  

Бас блог дээрээ зураг оруулах гэхээр манай энэ хавийн “нэт”-үүд үнэ удаан хамгийн сайн нь л Pentium III, хүмүүст хэлэхээр итгэхгүй юм. Наад улс чинь мэдээлэл технологийн улс шүү дээ гэнэ. Мэдээж сайн “нэт”-үүд байгаа байх л даа. Даанч манай эндэх тийм биш юм. Тэгээл зураг оруулж чадахгүй байна. Ядаж байхад энд бас тог, эсвэл сүлжээ тасарна аа. Тэгээл бүх зүйл утга байхгүй болж байгаам даа. Хуучин аймгийн төв л ийм байж билээ гэж бодох юм. Оройн 23 цагт телевиз дуусна. Мөн тог тасарна. Түүнээс өмнө ороо засаад, унтах хэрэгтэй. Энэ байдал тэр үеийн ихэнх хүмүүсийг оройн 23 цаг болохоор л унтах гэж яардаг сэтгэхүйтэй болгосон юм шиг санагддаг юм надад.

Энэтхэг хүмүүс харин их эртэч өглөө яагаа ч үгүй байхад л босоод ажлаа хийгээд байна. Бас орой унтаад байх шиг санагдаж байна. Дээрээс нь бараг хүн бүр л нэг ажил эрхэлдэг юм шиг. Залуучууд нь ч гэсэн сургууль соёлоо төгсөөд өөрийн гэсэн нэг бизнес, эсвэл томоохон компанид ажилд орно гэсэн бодолтой байдаг болтой юм. Тэрнээс биш манайхан шиг сургууль үнэн төгсөв үү, үгүй юу төрийн албаны шалгалт өгөөл, төрийн албанд орох гэж хахууль энэ тэр гэж марзагнадаггүй болов уу гэж бодож байна. Сургууль төгсөж буй хүүхэд яаж ийж байгаал аль нэг намын гишүүн болж аваад, ямар ч баялаг бүтээдэггүй төрийн албанд орчих юмсан гэж бодоод, зүүдлээл байдаг гаж тогтолцоотой улс даа манайх. Гэтэл баруунд бакалавр зэрэгтэй хүнд бараг ажил олдохгүй байдаг юм биш үү. Сайн ажилтай болмоор байвал сайн зэрэгтэй байх хэрэгтэй байдаг гэсэн. Мөн тэнд сургууль төгсөгчдийнх нь 80 гаруй хувь нь өөрийн бизнесээ эхлүүлэх төлөвлөгөөтэй байдаг бол манайд тийм биш. Энэтхэгт төрийн албанд орох гэж байгаа залуус нь тусдаа байр хөлслөөд хэдэн сарын өмнөөс бэлддэг аж. Арга ч үгүй биз дээ хэдэн зуун мянган хүн өрсөлдөнө биз дээ. Өөр нээрээ хадуураад явчиж, миний амьдарч байгаа гудаманд айл болгон бараг дэлгүүртэй. Тэр нь бага саг төрөлжсөн байна аа бас. Гудас зардаг, хоол зардаг, хятад маягийн гоймон хийдэг, хүнсний бараа, хувцас хунар, ногоо цагаа, гээл бодоод байсан манай гудаманд байхгүй юмгүй юм байна. Бүр хоёр ч хүн зөвхөн “масалай” хэмээх Энэтхэг цайг манайхаар бол 150 төгрөгөөр зараа л амьдарч байна. Хувцас индүүддэг нэг хүн бий. Хоёр залуу бууз зардаг, нэг залуу төмс шардаг, зөвхөн хоолны амтлагч зардаг нэг хүн байна бас. Бүр түүгээрээ мэргэжчихсэн, хэн нэгний сандаал нь урагдлаа бол өөрөө оёлгүй гуталчинаар оёулах жишээний хөдөлмөрийн хуваарь энд үүсчихсэн. Эрт суурьшсан газар оронд чинь иймэрхүү хөдөлмөрийн хуваарь, олон янзын мэргэжилүүд үүсчихдэг юм биш үү. Ингээл нөгөө капитализм бий болдог болтой. Их сонин сонин мэргэжилүүд энд байгаа биз. Хувцас угаагч, гэр цэвэрлэдэг хүн, муу усны нүх цэвэрлэгч байна, хамт амьдарч байгаа залуус маань бүр чих ухдаг мэргэжилтэнтэй дайралдаж чихээ ухуулсан байгаа юм. Би ирэх амралтын өдрөөр тийшээ явах санаа байна. Эд хөрөнгө зуучлалын газар их байна аа манай гудманд бараг 10 байгаа байх аа. Энэ мэтээр бараг хүн бүр л ажилтай, хүн бүр л нэг юм хийх гээд зүтгээд байхаас манайхан шиг хүүхдийн мөнгөө хүлээгээд хэвтээд байдаггүй болтой юм. Гэхдээ энд эмэгтэй хүн бараг ажил хийдэггүй юм шиг ээ. Дандаа л эрчүүд, гадуур явахад ч гэсэн эр хүн олон байна.

Бас миний бодлоор нэг газар дэндүү олон хүн ажилаад байх шиг ээ. Миний сууж байгаа интернет 7-н комтой, гурван хүн ажилдаг. Дэлгүүрүүд байна нэг дэлгүүрт л гэхэд бага даа 4-н хүн байна. Том дэлгүүр бол тоогоо алдана. Цалин бага авдаг болов уу гэж бодсон. Манай нэг танил ах Энэтхэгт буй Монголын элчин сайдын яамтай холбоотой нэг онигоо ярьсан нь санаанд орлоо. Элчингийнхэн сард 15$ өгөөд нэг хүнийг цэцэрлэгчээр ажиллуулдаг байжээ. Тэр хүн нь ч үнэн сэтгэлээсээ ажлаа сайн хийдэг гэнэ. Нэг томоохон баяраар элчингийнхэн “хөөрхий ажлаа сайн хийдэг юм байгаан цалинг нь 20 болгоод нэмчих хэрэгтэй” хэмээн ярьлцаад цалинг нь нэмж гэнэ л дээ. Гэтэл маргааш нь цэцэрлэгийг нь нөгөө хүн чинь бус шал өөр хүн янзлаад байх юм гэнэ. Гайхаад учрыг нь асуутал, хуучин ажилчин нь  цалин дээр нь нэмэгдсэн 5$-оороо өөр хүн хөлслөөд ажлаа хийлгэчихээд өөрөө зүгээр сууж байсан гэнэ. Нээрээ л бодсон энд хэдхэн зоосоор амьдралаа залгуулаад байгаа хүмүүс бишгүй л их байх шиг санагдаж байна.

Энэтхэг хүмүүс их тусч бас найрсаг санагдсан. Нэг охиноос очих ёстой метроныхоо буудалыг асуутал түрийвчнээсээ метроны буудлуудыг тэмдэглэсэн газрын зураг гаргаж өгч билээ. Хэнээс ч юу ч асуусан их л уриалагхан, гараараа дохин, инээсээр л найрсаг хариулт хэлэх нь түгээмэл. Жаахан алмай боловч амьдралдаа сэтгэл хангалуун, элдэв “том” юм бодож сэтгэлээ чилээж, шуналдаа хөтлөгддөггүй амар хүмүүс мэт санагдсан. Мэдээж цаашид олон сонин учрал, надтай таарах байх. Тэр бүрт нь блогтоо бичих оруулж байхыг хичээх болно. Одоогоор ингээд дуусгая даа. Нээрээ асуулт байвал түүний дагуу хариулаад бичээд байж болох мэт санагдаж байна. Сонирхсон юм байвал асуугаарай та минь.     

 

]]>
Sat, 12 Sep 2009 21:44:48 +0800 http://hunsudlal.blog.banjig.net/post.php?post_id=260420
<![CDATA[МЭСЭНЖЭРЭЭР МАРГАСАН ТАНИЛДАА ...]]> http://hunsudlal.blog.banjig.net/post.php?post_id=253133 Дахиад л улс төрийн асуудал, өчүүхэн сэдэл их зүйлийг бодогдуулах юм. Манайханд ер нь ямар нийгэмд амьдарч байгаагаа ойлгодог хүн байна уу. Ардчилсан гэж хариулах гээд бэлдэж байна уу та. Тэгвэл нэг аятайхан, хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн нэг тодорхойлолтыг нь хэлчих дээ. Мэдэж байна уу, мэдэхгүй байна уу, эсвэл өөрийнхөө үгээр муйхарлах гэж байна уу, заавал мэдэж байх албатай эд биш л дээ. Гэхдээ та мэдэхгүй байгаа бол, эсвэл дутуу мэдэж байгаа бол жаахан харамсалтай л байна. Таны энэ байдал дээр чинь элдэв нам, улс төрчид тоглож, сонгуульд ялан, эрх мэдэлд хүрч юу дуртайгаа хийдгийг эрх биш та мэднэ биз дээ. Аль эсвэл бас л үгүй юу.

Таны мэдэх тэр УИХ чинь одоо юуны ч юм бэ дээ нэг цуглуулга болчоод байна. Уул тэнд элдэв янзын хүмүүс биш, элдэвтэй, сүхээтэй, алсын хараатай, дипломатууд суух ёстой байдаг юм. Түүнээс биш манайх шиг “сүнсний” доктор сумочин, ямар нь мэдэгдэхгүй боловсролтой гөлгөр бөх, ажилчдынхаа асуудлыг шийдэж чадаагүй байж, улсын асуудлыг шийдэх гэсэн мугуйд, захын босс, хууль засварлачихаад хүүхэд шиг тунидаг тэнэгүүд суудаггүй гэнэ лээ. Мөн хэт ухаатанууд ч тэнд хийх ажилгүй бүлгээ. Үнэн бол агуу Ньютон Английн парламентад 4 жил суухдаа ганцхан удаа дуугарсан нь “яасан бөгчим юм бэ, цонхоо онгойлгооч” байлаа. Учир нь тэнд түүнд хийх юм байхгүй, түүний оронд тэрээр шинжлэх ухаанаа бодож явсан нь дээр бас амар.

Дээрээс нь та тэнд суугаа хэдэн тэнэгээ яагаад өөрийнхөө болон миний бас бусад монголчуудын амьдралыг сайн мэднэ, бүр сайн удирдаж, улс орныг минь хөгжилд дагуулна гэж тийм их итгэлтэй байгаа юм бэ. Би гайхаж байна, би өөрийнхөө ч амьдралын зарим асуудалд сөхөрч унаад байхад, тэр хүмүүс чинь гэгээрсэн Будда аятай өөрийнхөө амьдралыг, бас дахин 2,7 сая Монголчуудын амьдралын асуудлыг яаж шийдэх юм болоо. Яг үнэндээ бол хүнд өөрийнх нь л асуудал чухал байдаг. Шуурганд амиа алдсан хэдэн арван хүний аминаас илүү надад бол хацар дээр минь гарсан батга асуудал үүсгэж байна. Эсвэл би муу хүн болоод тэр юм болов уу. Үгүй байх хүний мөн чанар ийм байх. Гэтэл та тэд нарт яагаад тэгж итгэнэ вэ. Би итгэхгүй байна, яагаад гэвэл тэд нар чинь миний нэрийг ч мэдэхгүй байж, яаж надад тусалж чадах юм, цаашлаад яаж миний амьдралыг сайхан болгож чадах юм. Тэдэнд итгэсэнээс харин өөртөө итгэж амьдралаа өөд нь татсан нь дээр байх аа.

Миний бодлоор тэд нар ч таньтай адилхан боддог. Өөрсдийгөө бусдаас лаг, би бүхнийг мэднэ, бүхнийг зохицуулж чадна гэдэгтээ дэндүү итгэлтэй байдаг. Энэ байдлаараа ч олон нийтэд хандаж байх нь элбэг харагддаг. Энэ байдлаа ч олон нийтэд хангалттай сурталдлаж, тархи угаалт хийдэг. Та тэр тархи угаалтанд л итгээд байна. Мэдээж хэн өөрийгөө бусдаас доор, муу, тэнэг гэж бодхов. Гэхдээ л хүн алддаг юм. Энгийн хүмүүсийн алдаа, өөрт нь л хохирол явчирна, харин тэд нарын алдаа улс оронд маань гай дагуулна.

Тэд нар энэ хэт өөртөө итгэлтэй байдлаараа асуудалд хандах гээд байдаг нь бараг жам болоод байна. Нэг үг сануулая “хэний ч саналыг сонсоогүй гаргасан шийдвэр эцсийн үнэн, төгс гарц байлаа ч шударга бус л байдаг”. Бусдын амьдралын асуудлыг шийдэх гэж байгаа бол тэр амьдралын эздээс нь асуух хэрэгтэй байдаг юм. Гэтэл тэд тэгэхгүй байгаа нь надад гайхалтай санагдаад байна. Мэдээж тэд биднийг хорлох гэж тийм шийдвэр гаргадаггүй байх. Сайхан амьдралтай болгоно, ингэвэл тэд нар сайхан амьдрана гэх мэтээр л бодож байгаа. Гэхдээ “мэдлэггүй халуун сэтгэл тэнэгээс нэг ах байдаг” юм даа. Тэд чинь ийм л хүмүүс шүү дээ. Тэд чинь энэ л сэтгэлгээгээрээ гэрлэлтийн 500 мянгыг өгч байгаа юм. Үр дүн нь юу билээ залуус бүргүүлээл, мөнгөө хуваагаал, салж байна ш дээ. Ингэж тэд нийгмийн хамгийн анхдагч нэгж, бидний сэтгэл зүрхний нандин холбоог “мэдлэггүй халуун сэтгэл”-ээрээ үгүй хийж байгаа юм. Хүүхдэд нь өгдөг мөнгө ээж аавыг нь ажил хайх хүсэлгүй болгож байгаа юм. Ирэх сонгуулиар тэд нар чинь бараг үнсэлцвэл мөнгө өгнө гэнэ дээ. Харж л байгаарай. Ийм марзан шийдвэрт нь та юундаа дурлаа вэ. УИХ-ын гишүүн болчоод үсээ өөрөөр самнаж, эхнэрээ сольж байгаа тэд нар чинь, улсын ерөнхий сайд болгоё гэвэл толгойгоо, эх орноо ч сольж чадна гэдэгт би бүрэн итгэж байна.

Хэн нэгэнд амьдрал хувь заяагаа даатган, сайхан амьдарсанаас, буруу ч гэсэн өөрийнхөө замаар бүдчин барин зүтгэж, хөлөө олсон нь надад дээр. Эртний Скандинавууд өөрсдийн бэлгэдэл болсон зээтүүн дээрээ “би зам хайж, зам байхгүй бол өөрөө бүтээнэ” гэсэн үгийг сийлдэг байсан аж. Ядахдаа хүмүүс ямар нийгэмд амьдарч байгаагаа ойлгоосой билээ. Энэ бидний амьдраад байгаа нийгэм чинь, хүн өөрөө өөрийгөө бий болгодог, тэжээдэг, тусгаар тогтнуулдаг болохоос хэн нэгэн эрхтэн дархтан бидэнд тэдгээрийг өгдөг нийгэм биш ээ. Та тэгж бодож байвал их андуурч байна. Үүнийг ойлгох нь уул нь идэж уух, өмсөж зүүхээс чинь илүү чухал юм шүү дээ.

Танилдаа болон ижил бодолтонгуудад дээрх үгсийг хэллээ. Хэрвээ та тэдний нэг бол яг одоо зогсоод, замаа өөрчил, биш бол улам хурдан алхал наад замаараа.           

 

]]>
Wed, 02 Sep 2009 08:47:09 +0800 http://hunsudlal.blog.banjig.net/post.php?post_id=253133
<![CDATA[ЭНЭТХЭГ ШОК]]> http://hunsudlal.blog.banjig.net/post.php?post_id=249743 Энэтхэгт ирээд нэг их удаагүй ч соёлын болон орчны шоктой тулгарч эхэллээ. Ер нь их сонин уламжлал, ёс заншил, шашин суртахуунтай хүмүүс юм. Энэ бүхнийг дараалуулан бичих гээд үзье байз.

Шок 1. Хамгийн анхны шок бол мэдээж цаг агаар. Индра Гандигийн нэрэмжит олон улсын онгоцны буудал дээр шөнөөр буулаа.  Нэг л халуун бүгчим орчин бодож байсанаас илүү халуун байсан. Онгоцны буудлаас гарахаар алхаж явтал шууд машин тэрэг сүлжилдээд унахаар нь ихэд гайхтал гадаа гараад ирсэн байдаг байгаа. Монгол шиг од, сар харах, салхи үлээхийг мэдрэх шахууг бодож явсан надад энэ нь үнэхээр гайхалтай “гадаа нь гараад ирсэн юм уу” гэж өөрийн эрхгүй дуу алдахад хүргэлээ. Цаг агаар нь үнэн бүгчим, халуун, 37 градус гэнэ. Монгол халуундаа халуун л даа, 37 бол хүрэх үе байдаг л байх. Гэхдээ салхитай байдагт нь хамаг учир байж, сэрүүхэн санагддаг юм шиг ээ. Харин энд бараг салхи гарахгүй байгаа нь л халуун бүгчимийнх нь гол шалтгаан болов уу гэсэн онош тавиад байгаа. Зүгээр зогсож байхад л хөлс урсаал, авч гарсан алчуураараа хэдхэн удаа хөлсөө арчаал ахиж ачилтгүй нойтон болно. Би дээрээс нь халууцаж чаддаггүйг хэлэх үү үнэн хэцүү байлаа дасан зохицтолоо.

Шок 2. Төсөөлж байсанаас илүү ядуу хороололууд хүн зон. Дэли гэдэг нь орчин үеийн хөгжилтэй хот байх гэсэн бодол маань амьдрах газраа иртэлээ бөхөөгүй байсан ч өглөө босоол “еээ” гэж дуу алдав. Хамгийн өндөр нь 5 давхар байшин, бохир гудам, юуных нь мэдэгдэхгүй үнэр, үхэр, хүн тэрэгчин, энэтхэг түргэн хоолны газар. Анхны дүр зураг нэг иймэрхүү. Шинэ Дели нь ч ялгаа байхгүй намхан байшин, Энэтхэг стилтэй. Орчин нь үнэн авах юмгүй заваан. Дээрээс нь халуун, алхам дутамд юуных нь бүү мэд үнэрүүд солигдоол, айлын эрх хүүхэд бол энд амьдрахад нэлээд бэрх байна байх. Бохир усных нь хоолой гэрийнхээ хажуугаар, нэг шуудуугаар урсана, бороо орохоор нөгөөх нь халиал гараал ирнэ.  

Үнэн энгийн амьдралын хэвшилтэй хүмүүс байна. Цээж нүцгэн, доогуураа алчуур ороосон, халуун засмал зам дээр хөл нүцгэн алхаж байгаа төрх их нийтлэг дайралдана. Их найрсаг инээн гараа даллаал хажуугаар өнгөрнө.

Шок 3. Халуун ногоо, хоол нь аймаар халуун ногоотой. Хятад хоол хажууд нь юу ч биш. Арга ч үгүй байхдаа энэ их бохирдол энэ тэрээтэй холилдсон хоол хүнснийхээ нян бактерийг ийм их халуун ногоогоор л устгахгүй бол бөөн өвчин зовлон болно биз. Одоо болтол жинхэнэ Энэтхэг хоол идэж чадахгүй л байгаа.

Гэхдээ хүнсний ногоо жимс энэ тэр бол их хямд байдаг юм байна лээ. Монгол харж байгаагүй харлаа ч зурагтаар харж байсан жимснүүдийг энд авч идэж болно. Бас жүүсийг нь оригоор нь шахуулаал их хямд ууж болно. Тэр нь их сайхан даа.

Шок 4. Энэтхэг хүмүүс баруун гараа дээд амны гар гээд зүүн гараа доод амны гар гэж үздэг гэнэ. Биеэ зассаныхаа дараа бөгсөө зүүн гараагаа угаадаг аж. Түүнд нь зориулсан сав суулга “00”-ийн өрөөнд нь байж байна. Бөөн асуудал үүсэв. “00”-ийн цаасны, ойр хавийн дэлгүүрүүдэд байдаггүй. Монгол руу захисан гэж байгаа. Үнэн инээдтэй.

Гадуур хоол идэхдээ тогоочыг нь хараад хоёр гараа ашиглаж байгаад нь “яана даа” гэж бодсон ч энэ бодлоос маань ходоод маань илүү хүчтэй байсан тул нэг их сэжиглэхээ больсон. Гэхдээ би “00”-ийн цаас хэрэглэж байгаа. Зарим нь уламжлалт энэ аргаа хэрэглэхийг зөвлөж л байна лээ, болий.

Шок 5. Манай гэрийн хаалгануудын түгжээ нь бүгд буруу талдаа буюу гадна талдаа байх юм. Уул нь бол хаалганы түгжээ дотор талдаа байж дотроос нь түгждэг биз дээ. Энд тийм биш юм аа их сонин, ялангуяа “00”-ийн өрөөнд орох, усанд орох энэ тэрд асуудал нэлээн үүсэж байна. Гаднаасаа цоожлуулаал, дуусахаараа “хөөе онгойлгоорой” гэж дуудаал үнэн гоё.

Шок 6. Ирсэний дараахан хоёр том жоом агнав. Эндэхийн жоом гэдэг нь бараг гэрийн хулгана шиг том юм байдаг юм байна. Би өөрөө айгаал, шалны мод шиг юмаар цохиж алсан, бас их хурдан гэж байгаа тэд нар. Энд ирсэнээсээ хойш хоёр том, хоёр жижиг нийт дөрвөн жоом, нэг хулгана агнасан “олзтой” байх шив.

Энд ер нь янз бүрийн амьтан ихтэй юм. Орой цэвэрлээд унтсан хананы буланд өглөө аалз нь тороо татсан байх нь энгийн асуудал, заримынх нь нэрийг мэдэх, заримынх нь нэрийг үл мэдэх амьтад зөндөө л байна. Ихэндээ дотор арзагнаад хэцүү байдаг байсан бол одоо арай дасаж байх шиг.

Шок 7. Таван давхар байшинг ганц ч машин техник ашиглахгүй барьчих юм аа. Манайд бол бөөн юм болно доо бараг. Гэтэл энд нэг ч оньсон, өргөдөг багаж хэрэгсэлгүй зүгээр л бүгдийг гараараа хийж байгааг харлаа. Энэ шинжээрээ бол Дели ч билүү хаанахын билээ метрог гараараа ухсан гэдэг нь үнэн юм байна л даа. Тэгээд энд байшинтай болох, барих гэдэг бас амар, хямд талдаа болтой. Хана нь гэхэд л 24-ийнх байна. Тэгээл шохой орно элдэв маяг байхгүй амархан босно. Аа нээрээ шал нь нэг чулуун хавтанг зүсэж хийж байгаа харагдсан.

Шок 8. Дэли их олон захтай. Зах дээр нь барааных нь үнэ буурах гэж үзүүлээд өгнө. 4500 рупины бараа (135 000 төг) 400 болтол (12 000 төг) буух нь энүүхэнд. Наймаа хийх талаараа хятадуудаас илүү ур ухаантай болтой юм. Аймаар өндөр үнэ хэлээл навс унаад өгнө. Мэдээж энд үнэтэй бараа нь үнэтэй, хямд нь хямд байна. Ерөнхийдөө л манайхаас хямд. Хүнсний бараа харин нэлээд хямд байгаа нь ашиглагддаг. Брэндийн бараа бол Энэтхэгт үйлдвэрлэсэн байх тул их боломжийн үнэтэй харагдсан. Манайхан болсон л хойно юмны үнэ, эмэгтэйчүүд хоёрыг нь асуудаг болохоор бичлээ. Харин эмэгтэйчүүдийг нь бол ёстой мэдэхгүй шүү.

Магадгүй зарим нэгэнд нь дэндүү муу талыг нь бичсэн мэт байж магадгүй. Гэхдээ худлаа зүйлс бас биш ээ. Энгийн ямар ч “өнцөггүй” нүдээр харахад ийм дүр байна. Мэдээж бичье гэвэл олон зүйл л байгаа даа одоо ингээд болно. Энэтхэг хүмүүс өөрсдийгөө “их хөгжиж байгаа, бид дэлхийд мундаг болно” гэсэн бодолтой байдаг мэт сэтгэгдэл надад төрсөн. Мэдээж Монголоос эдийн засгийн хөгжил сайн гээд илүү зүйл эдэнд байгаа ч дэд бүтэц муу, тог тасрах, аймаар удаан интернет нь тасрах гэх мэт “марзан” байдалууд нь дээрх бодолд нь итгэх итгэлд минь эргэлзээ төрүүлж л байгаа. Мөн аймаар олон ядуусаа яах гэж байгаам болоо. Монгол бол үсрээл 200 мянган ядуучуудтай байх, энд бол хэдэн зуун сая ш дээ. Тэгээд хүмүүс нь аймаар бүдүүлэг, ахуйн наад захын соёл их муутай гээд хэлээд байвал зөндөө л шалтагаар би Энэтхэгийг сайн сайханг муулмаар байна. За дараа болий доо.

 

]]>
Fri, 28 Aug 2009 12:47:59 +0800 http://hunsudlal.blog.banjig.net/post.php?post_id=249743
<![CDATA[МИНИЙ МЭДЭХ НИЙГМИЙН АНТРОПОЛОГИЙН ҮҮСЭЛ, СУДЛАХ ЗҮЙЛ]]> http://hunsudlal.blog.banjig.net/post.php?post_id=236882 Блог дээр маань сэтгэгдэл үлдээсэн нэгэн “антропологи гэж юу хэлээд байгаан, тайлбарлаад өгөөч ээ” гэсэн байсан. Үнэндээ энэ асуудал энгийн уншигч ч биш нийгмийн ухааны мэргэжлийн хүмүүсийн хувьд ч “үл мэдэгдэх” асуудал байх гэж би бодож байна. Тийм болохоор үүнд хариулах гэж хичээе. Дутуу гацууг мэддэг хүмүүс нь нөхөж өгөхийг хүсэж байна. Мөн энэ бичлэг мэргэжлийн бус илүү олон нийтийн шинжтэй гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Антропологи гэдэг үг нь шууд орчуулбал хүн судлал гэсэн үг. Тэгэхээр social anthropology гэдэг нь нийгмийн хүн судлал гэсэн үг болно. Хүн судлал гэдгийн монголд биологийн хүн судлал талаар нь хүмүүс сайн мэдэх болов уу. Харин нийгмийн хүн судлал гэхээр оюун ухаанд нь нэг л буухгүй байгаа байх. Энгийн үгээр бол хүн хэдий махтай цустай, хоол идэх ёстой, түүнийгээ баас болгон гаргадаг гэх мэт илэрхий биологийн амьтан боловч нөгөө талаар хэлд ордог, цагаан сараар золгодог, архи уудаг, тамхи татдаг гэх мэтээр “нийгмээсээ сурч байдаг” нийгмийн шинжтэй амьтан юм. Биологийн хүн судлал хүнийг их бүдүүлэгээр хэлэхэд арьс, яс, өсөлт бойжилт, ген өөр юу байдаг юм тэр бүх үүднээс нь судалдаг бол, нийгмийн хүн судлал хүн төрсөн өссөн нийгэм соёлоосоо юу юуг олж авдаг тэр нь эргээд хүндээ ямар хэрэгтэй вэ гэх мэт биологитой хамаагүй илүү нийгмийн асуудлыг судалдаг юм. Өөрөөр хэлбэл монголчууд цагаан, хөх өнгөнд дуртай байдаг. Цагаан сараар ахмад хүнтэйгээ золгодог. Адуугаа хэдэн арван янзаар зүсэлж чаддаг. Гар зөрүүлэн мэндчилдэг. Гэтэл монгол хүн болох би хятадад төрсөн бол харин улаан өнгөнд дуртай байх байсан. Англид бол цагаан сар хийхгүй. Японд мэндэлсэн бол хэдэн арван янзын өнгөөр цэцэгсийг зүслэх байсан. Төвдөд өссөн бол бие биеэ рүүгээ хэлээ гаргаж, эрхийгээ гозойлгон мэндлэх байлаа. Дээрх тохиолдолуудад ямар ч биологийн асуудал байхгүй. Гэхдээ энэ мэт асуудал хүний амьдралд маш чухал байх нь их. Яг л үүнтэй адил асуудлуудад нийгмийн антропологи анхаарлаа хандуулан ажилладаг гэж болно. Магадгүй хүн биологийн амьтан байх. Гэхдээ нөгөө талаар маш ихээр нийгмийн амьтан гэдгийг нийгмийн антропологи тайлбарлаж байдаг гэж болно.  

19-р зууны эхэн үе хүртэл дэлхий дахинд байгалийн шинжлэх ухааны хөгжил давамгай байлаа. Үнэхээр ч байгалийн шинжлэх ухааны нээлтүүд ар араасаа хийгдэж, тэр нь ч хүмүүний амьдралыг орвонгоор нь эргүүлж байсан гэж болно. Тэр үеэс л хүмүүс Аристотелийг сохороор дагах бус түүний сургаалуудыг туршилтаар баталж үзэх хэрэгтэй гэсэн санааг гаргаж хэрэгжүүлж байсан байна. Иймээс ч оюунлаг сэтгэлгээний хүрээнд шинэ шинэ үзэл санаа эрчимтэй гарч түгэн дэлгэрэх болжээ. Түүний нэг нь О.Контын позитивист сургаал юм. Тэрээр байгалийн шинжлэх ухааны арга загвараар хүний амьдрал, нийгмийг судлах гэж зорьж байсанаа ийнхүү нэрлэжээ. Түүний үзэл санаа Х.Спенсер, Э.Дюркхайм, К.Маркс нараар дамжин улам хөгжиж өнөөгийн нийгмийн шинжлэх ухааны суурийг тавьсан юм. Энэ үзэл санаанаас сэдэл авсан салбар ухаанууд бий болсоны нэг нь нийгмийн антропологи билээ. Түүний үүсэл нь улс орон болгонд харилцан адилгүй тавигдсан бөгөөд Америкт гэхэд 1850 иад оны Л.Х.Морганы судалгаа, түүний дараагийн Ф.Боасын сургуультай салшгүй холбоотой байдаг бол Их Британид мөн төдий үеийн Э.Тайлор, Ж.Фрейзер нарын судалгаа, 20-р зууны эхэн үеийн Б.Малиновский нарын бүтээлүүдтэй холбоотой байдаг. Францад л гэхэд Э.Дюркхайм, М.Мосс нар ихээхэн нөлөөтэй бол Орост хаант засгийн үеийн алдартай жуулчид уг ухааны суурийг тавьсан гэж болно. Харин манай улсад яг төдий үе гэж тоо хэлхэд хэцүү ч ардын хувьсгалаас хойш шинэ үеийн эрдэмтэд төрөн гарч энэ чиглэлийн судалгаа хийх болсонг хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ энэхүү асуудал дээр нэршилийн зөрөөнөөс болж одоо болтол тодорхойгүй зүйл байсаар байна. Америкт энэ ухаан үүссэн цагаасаа өнөөг хүртэл соёлын антропологи гэсэн нэртэй байгаа бол, Англид нийгмийн антропологи гэсэн нэртэй байна. Харин Франц Орост анхнаасаа л этнологи (угсаатан судлал) гэсэн нэртэй байсанаа саяханаас антропологи гэсэн нэрээр сольж байгаа аж. Манай улсад ч гэсэн Орос уламжлалаар энтнологи гэсэн нэртэй байсанаа МУИС-ын Угсаатан судлалын тэнхим нь жил гаруйн өмнөөс нийгэм-соёлын антропологи гэсэн нэртэй болсон билээ. Энэ нь цоо шинэ салбар ухааныг монголд оруулж ирээд байгаа хэрэг биш хуучны үзэл суртал, хоёр системийн зөрөөнөөс бий болсон нэршилийн ялгааг л арилгасан хэрэг юм. Түүнээс бус антропологи өөр зүйл судлаад угсаатан судлал өөр зүйл судлаад байсан зүйл үнэндээ байхгүй байсанг хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хаана ч антропологи этнологи (угсаатан судлал) гэсэн нэрүүд нь адил утгатай гэсэн санаа юм. Тийм ч учраас антропологийн ухаан Монголд шинэ салбар бус харин ч түүх ихтэй салбар ухаануудын нэг болно гэсэн үг.

Дараагийн нэг асуудал бол Монголд угсаатан судлалын ухаан нь түүхийн ухааны хавсрага маягтай хөгжиж ирсэн байдаг. Энэ ч үүднээс нийгмийн антропологийг (угсаатан судлал) зарим хүмүүс түүхийн салбар ухаан мэтээр алдаатай ойлгодог. Гэтэл дэлхий дахинд антропологийн үүсэл, одоогийн байр суурь нь түүхийн ухаантай төдий л хамаатай бус байдаг. Түүний үүсэл нь шинээр төрж байсан нийгмийн ухаан болон философиос үзэл санаагаа авсан байдаг нь ч үүний тодорхой жишээ юм. Өөрөөр хэлбэл антрополгийн ухаан нь түүхтэй гэхээсээ социологи, улс төр судлалын ухаануудтай илүү хамаарал ихтэй байдаг гэсэн үг. Дээрхийн адил буруу бодох болсон шалтгаан нь Оросын уламжлалыг дагасан угсаатан судлалын ухааныг Монголд хөгжүүлж байсантай холбоотой байх. Үнэндээ ч Орос болон Монголд угсаатан судлалын ухаан нь түүхийн хавсрага маягтай хөгжиж байсан гэж болно. Гэтэл дэлхийн жишиг тийм байсангүй.

Энэ мэт олон асуудал бидэнд байна. Магадгүй мэргэжлийн бус энгийн хүмүүс антропологи бүү хэл угсаатан судлал гэж юуг хэлдэгийг мэдэхгүй байх. Үнэндээ мэдэх ч арга хомс байх нь их. МУИС бол олон нийтийн бус мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх гэж хичээдэг газар. Нөгөө талаар шинжлэх ухаан гэдэг нийтийн хоолны ширээн дээр байдаг гурилтай шөл шиг сайн дурынханы ариун үйлс бас биш юм л даа. Чадах нь хүрч ойлгодог, чадахгүй нь барааг нь хардаг тийм л эд. Энд энгийн мэргэжлүүдыг хэлээгүй шүү. Зөвхөн шинжлэх ухааныг хэллээ.

Өөрийн мэргэжил болж байгаа антропологийг бусдад таниулах гэсэн жижигхэн амбицын маань орон зай болсон энэ блогоор зочилсон тэр зочинд зориуллаа. Илүү сайн бичиж болох байсан байх. Даанч мөчид татуу ойлголттой өчүүхэн хүний чадуу тархи үүнийг л гаргалаа. Уучлана биз. Мэддэг хүмүүс нь. Тунгалаг тамир дээр Итгэл баян Эрдэнэд малынхаа дансыг өгөхдөө “дотроо бөөрөнхийтөй дөрвөлжин нь хээлтэй гүү гэж байгаам бичиг мэддэг хүнд үзүүлхэд ичмээр дамшиг даа” гэдэг шиг миний энэ бичлэг мэддэг хүнд нь гологдох нь дамжиггүй. Гэхдээ яах вэ, хүлээж суусны оронд адгуу зангаар бичиж орхилоо.      

 

]]>
Thu, 06 Aug 2009 13:05:03 +0800 http://hunsudlal.blog.banjig.net/post.php?post_id=236882
<![CDATA[ХЭРЭГЦЭЭ ГАРВАЛ "ЧӨТГӨР"-ИЙГ Ч ШҮТЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ ШИГ ЭЭ]]> http://hunsudlal.blog.banjig.net/post.php?post_id=230931 Ойрын хоёр сар юу юу хийж амжуулсанаа бодсон чинь гавьтай юм гарсангүй. Жаахан харамсаж өөрийгөө голлоо. Гэхдээ яахав дээ, өнгөрсөн зүйлийг. Өнгөрсөнг бус ирээдүйг өөрчлөх боломж хүн байдагаас хойш түүнийг л өөрчлөх гэж мэрийхээс.

Хэдэн нөхдийн хамт "Экологийн антропологийн удиртгал" гэсэн номыг монгол бичгээс крилл үсэгт буулгав. Зарим хүмүүс монгол бичгээс буулгаад байхдаа яадийн гэж шоолох юм. Шоолох амархан хийх хэцүү байлаа даа даанч. Үг үсэг, хэл аялга гээд нэлээд юм зөрөөтэй байдаг юм байна нээрээ хүмүүс ээ. Дараа ийм ажил хийхгүй гэж өөртөө амалсан, харин биелэх болов уу яах бол. Манайханд антропологи гэдгээ мэдээд байгаа хүн нэлээд цөөн юм болов уу даа. Ямар сайндаа л антропологийг түүхийн нэг салбар гэж марзагнаж байхав дээ. Үүсэл болон үзэл баримтлалаараа түүхээс ялгаа зааг маш ихтэй салбар ухааныг. Тийм болохоор экологийн гэдэгт юуг багтаадаг талаар хариу өгөхөд муу ч гэсэн энэ ном бага саг хэрэг болох байх. Нэг их сайн ном биш л дээ гэхдээ яахав. Оргүйгээс орны өмнө шомбойж бай гэдэг дээ. Д.Бум-Очир багш, П.Чулуунбат багш нар найруулж байгаа тул сайжруулчих байх дөө нээрээ.

 Дараагийн нэг ажил нь нэлээд тооны антропологичдын намтарыг орчууллаа. Энэ бас нэг ном болон гарна. Ирэх намраас л байх даа. Нэлээд дажгүй болно гэдэгт итгэж байна. Онол сэтгэлгээгээр сурах бичиг маягтай бичигдэж байгаа, гарахаар нь хүмүүс харна биз дээ. Одоогоор нууц болог.

Сүүлийн ажил маань Азийн Хөгжлийн Банкны саналаар Олон Улсын Монгол Соёлын Төв гүйцэтгэсэн нэгэн судалгааны ажил байлаа. Чойр, Сайншандаар долоон хоног яваад ирсэн. Хөгжилтэй сургамжтай сайхан судалгаа болсон. Мөнхтуул жинхэнэ антропологийн судалгаа гээл магтаад байгаа. Хэр болсонг сүүлд л мэдэх байх даа. Судалгаа хийх сайхан байсаан, мэргэжлээрээ амьсгалж, өвчин тусах, бас гар нийлсэн сайхан баг. Монголын антропологийн судалгаанд нэг хуудас нэмсэн гэж би онгирч байгаа, гэхдээ багш даруу бай гэж надад захидаг болохоор дуугай байхаас.

   Өө нээрээ нэг сонин явдалтай таарах юм даа. Та нар ч таардаг байх. Энэ хүмүүс чинь дундаа нүхтэй хад асга харагдвал эхийн умай гээл шургаал орчих юм. Эргэр сэргэр мод чулуу байвал хадаг уяаад, мөргөөд унахын. Зарим нь бас өглөө гандан өдөр нь цуглаанд яваад үдэш нь онгодыг бишрэх юм. Юу л болоод байна даа. Хэрэгцээ байвал чөтгөрийг ч шүтэх хэрэгтэй юм шиг ээ. Би лав тэгнэ. Хэрэг болвол...

]]>
Sun, 26 Jul 2009 19:05:42 +0800 http://hunsudlal.blog.banjig.net/post.php?post_id=230931